Нийгмийн

Б.Баярмагнай: Шаардлагынхаа хариуг хоёр цаг тэвчээртэй сууж байгаад авна

Өчигдөр /2019.11.07/ “Монголын Үндэсний фронт" хөдөлгөөн болон бусад иргэний нийгмийн байгууллагууд төв талбай дээр жагсаал цуглаан зохион байгуулна хэмээн товлосон боловч Хотын дарга зөвшөөрөөгүй. Харин өнөөдөр /2019.11.08/ тэд холбогдох зөвшөөрлийг авч жагсаалаа эхлүүлээд байна.

Тэд уг жагсаалаараа УИХ-ыг тарахыг шаардаж буй юм. Үүнийгээ тэд тайлбарлахдаа: 

“Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага - Улсын Их Хурал түүний гишүүд нь хууль дээдлэх зарчим, шударга ёсыг уландаа гишгэж, эрх зүйн чадамжгүйгээ удаа дараа нотолж, ёс зүйн болоод ёс суртахууны доройтолтойгоо харуулж улмаар төр, нийгэм, эдийн засгийг бүхэлд нь хямраан, Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдлыг эрсдэлд орууллаа.

Та бидний олон жилийн туршид тархай бутархай салангид байдлаар тэмцсэн тэмцэл үр дүнд хүрсэнгүй ээ!

Энэ байдалд цэг тавьж “цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр” гэдгээр оюун ухаан, хүч чадлаа нэгтгэн Монгол Улсын Үндэсний язгуур эрх ашиг гэсэн нэг зорилго дор ард түмнээ уриалан хамтрах цаг тохиол та бидэнд нэгэнт тулж ирлээ.

Эх орон, ард түмнээ тонон дээрэмдсэн бүлэг гэмт этгээдүүд үүрлэсэн Улсын Их Хурлыг тарааж, Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 1-д заасан “... Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна...”гэсэн заалтаа хэрэгжүүлэхийг шаардаж байна” гэжээ.

https://www.facebook.com/Mongolfront/videos/2485453341718968/?__xts__[0]=68.ARAHk1u-Iq8eF3F6OpLXSfFFGj-38GbJbbXI6S4uBwLzoyyfHps5Ni1oXAa45_XuO1R73wGTOlymzF5vCZLiicONGuAzfOWK1vHLFUxIfaYxSyvdehzki8DFmM6Sqop_E7D98Jad8zOkSxwdNE_KPZ2-OEeFtrphvTXmeNKkOksHYml3XdRZGNT6xV8QTrTxhC9R7fD5wIdmmiibov5xV7JAfWDmHhJV0XBuClp22pUYWXUGgL-1JwPCfbxxYlqlZ_fqDb8egsAQr-OvvMZNkyQXekcOwVj3PqPVkpwcfwDkdMsXHzc80Atwso3Q0bJBf8wxxb0E-Rg8Th20n-St4O4pGdBOKk8xjQODtQ&__tn__=-R

2019 оны аравдугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд хүргүүлсэн боловч хуулийн дагуу гурав хоногийн дотор хариу өгөөгүй. Гэтэл арваннэгдүгээр сарын 04-ний өдөр дууссан байхад буюу 06-ны өдөр 17 цагийн үед жагсаал зохион байгуулах боломжгүй гэх мэдэгдлийг өгсөн байдаг.

Өнөөдөр тэд өөрсдийн шаардлагыг албан бичгээр төрийн эрх мэдэлтнүүдэд гардуулна гэлээ. Шаардлагын хариуг хоёр цагийн хугацаанд тэвчээртэй сууж байгаад авна гэдгийг Монголын Үндэсний фронтын хөдөлгөөний тэргүүн Б.Баярмагнай жагсаалын үеэр хэллээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2 сар 4, 2020 09:29

Marque Commander Cialis http://buyciaonlinex.com/# - Buy Cialis Revatio 20mg Buy Online Cialis Donde Comprar Xenical En Usa

LesOrdiff
LesOrdiff
2 сар 5, 2020 07:04

Fedex Levaquin Levotab Legally Medicine http://apcialisle.com/# - Cialis Vente De Propecia En Pharmacie Cialis Acheter Cytotec Pour Avorter

MatFuse
MatFuse
2 сар 8, 2020 08:35

Amoxicillin And Ibuprofen http://viacialisns.com/# - Cialis Puerto Rico Pharmacy Online Cialis Amoxicillin Tooth Infection Dose

Back to top button