Нийгмийн

Туйлбаргүй генерал

Өчигдөр /2019.11.10/ Монголын үндэсний фронтын тэргүүн хошууч, генерал Б.Баярмагнай фронтын ажлаасаа удаан хугацаанд хөндийрөхөөр болж буйгаа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн. 

Туйлбаргүй хүн буцахдаа амархан

Тугалган жад шантрахдаа амархан гэгчээр генерал Б.Баярмагнай фронтын тэргүүнээр сонгогдож, тэргүүн эгнээнд нь алхаж явснаа гэнэтхэн л замаасаа буцав. Ар гэрийн шалтгаанаар хэмээн учир шалтгаанаа тайлбарласан ч уг шийдвэрийнх нь цаана юу байгааг олон нийт янз бүрээр тайлбарлаж байна.

Тухайлбал, түүнийг эрх мэдэлтнүүдээс мөнгө авсан, айлган сүрдүүлэлтэд өртсөн, өндрөө авсан жагсаалыг хянаж чадахгүйд хүрсэн тул айсан, цол хэргэмийг нь хураах гэсэн, гэр бүл нь дургүйцсэн гэх мэтээр таамаглалууд хөвөрнө.

Ямар ч шалтгаан, шалтагтай бай генерал эхлүүлсэн ажлаа дуусгаж чадсангүй, буцлаа. “Ар гэрийн шалтгаанаар” гэх тайлбар нь улс үндэстнийхээ төлөө эхлүүлсэн тэмцлийнх нь дэргэд өчүүхэн баймаар юм гэх улс ч байлаа. Туйлбаргүй генерал эргэж буцлаа, тэмцэлд дуудаж нэгдсэн олон нөхдөө замын голоос орхилоо.

Т.САНТ   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2019-11-11 15:20

zow sh baahan sogtuuchuud l bna lee sh de

Холбоотой мэдээ

Back to top button