Улс төрийн мэдээ

С.Чинзориг гадаадад эмчлүүлсэн иргэдэд олгодог тусламж бага байгаад харамсдаг гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудалд  Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.10.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ багтсан.

Хуралдааны эхэнд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг "Тусгай сангийн тухай хуулиар Эрүүл мэндийн сайдын багцад эрүүл мэндийг дэмжих сан бий. Гүйцэтгэлээр нь тооцвол 10-12 тэрбум төгрөг жилд төвлөрөх тооцоо бий. Гэхдээ жил тутам улсын төсөвд 2-3 тэрбум төгрөг төсөвлөдөг. Энэ хөрөнгөөр зөвхөн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд буюу тандалт судалгаа, нөлөөлөл, сурталчилгааны ажилд зарцуулагддаг. Ер нь бол иргэнээ хамгаална гэдэг бол хоёр талтай. Нэг нь нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ. Нөгөө нь эмнэлгийн тусламж үйлчилгээ. Тиймээс сангийн хүрээг тэлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ рүү чиглүүлж, дотооддоо оношилж, эмчилж чадахгүй байгаа 26 төрлийн өвчнийг эмчилдэг технологи нэвтрүүлье. Энэ зардлыг сангаас шийдье. 

Хоёр дахь асуудал нь гадаад руу эмчлүүлж буй хүмүүст дэмжлэг маш бага. Зөвхөн ирсэн хойно нь л зардлынх нь таван хувийг олгож байгаа. Үүнийг нэмэгдүүлье. Угаасаа дотооддоо эмчилж чадахгүй байгаагаас хойш гадагшаа явж байгаа хүмүүсийнхээ тавхан хувийг өгнө гэдэг харамсалтай байна. Зөвхөн албан тушаалтнуудад сангаас эмчилгээний зардал өгдөг гэж ойлгохгүй байгаа. Зайлшгүй гадагшаа явах иргэдэд хамаарна. Хууль батлагдвал журмыг нь Засгийн газар батална. Гол нь дотооддоо эмчилж чадахгүй гадагшаа явж байгаа өвчнүүдэд л өгнө гэж нарийвчилсан зохицуулалт хийнэ. Ирэх оны төсөвт 10 тэрбум төгрөг төсөвлөсөн. Сайдын багц дээр гадаад эмчилгээний зардал 500 саяыг төсөвлөсөн байсан. Ирэх онд 1 тэрбум болгон нэмэгдүүлсэн. Энэ хүрээнд л технологи нэвтрүүлж, иргэдэд дэмжлэг олгоно" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нэмж хэрэггүй ээ

Зочин
Зочин

Ха ха өлөн хулгайчууд сонгууль дөхөөд хайр зарлан матрын нулимс унагаах нь уу

Холбоотой мэдээ

Back to top button