Улс төрийн мэдээ

Сонгуулиас хоёр сарын өмнө иргэдийг "авлигадах" төсөв батлагдлаа

Ирэх оны төсвийг өчигдөр эцэслэн баталлаа. Мэдээж ирэх 2024 онд УИХ-ын сонгууль болно. Сонгуулийн жилийн төсөвт заавал халамж багтдаг гэм биш зантай. Эрх баригчид одоог хүртэл "Ямар нэгэн байдлаар халамж олгож, тэтгэвэр тэтгэмж нэмбэл биднийг сонгоно" гэж итгэдэг хэвээр бололтой.

Анх төсвийг өргөн барихдаа л ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс 881.4 мянган иргэний цалин, тэтгэврийг 881 тэрбум төгрөгөөр нэмэхээр тооцсон байсан. Энэ бол сонгуулиас хоёр сарын өмнөх огноо юм.

Төсвийн төсөлд:

  • Төрийн албан хаагчдын цалинг 10-20 хувь нэмэх. Үүнд 217.7 мянган иргэн хамрагдаж, 2024 оны төсөвт 532 тэрбум төгрөг суулгах.
  • Өндөр настны тэтгэврийг нэмж, нийт 516.8 мянган иргэнийг хамруулах. Уг нэмэгдэлд 308.6 тэрбум төгрөгийг тусгаж, төсөвт суулгах.
  • Бусад нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмжийн төрлийг нэмж, нийт 146.9 мянган иргэний гар дээрх өгөөжийг дээшлүүлэх. Энэ зардлыг 40 тэрбумаар тооцож, төсөвт суулгахаар тооцоод байгаа юм.

Харин МАН-ын бүлгээр хэлэлцэхдээ, өндөр настны тэтгэврийг 10 хувиар нэмнэ гэдэг өгөөж багатай. Бага тэтгэвэр авагчдын хувьд бага нэмэгдэнэ. Иймд 100 мянган төгрөгөөр нэмье гэж бүлэг дотроо ярилцаад, тэр дагуу шийдэн баталчихлаа.

Тэтгэврээс гадна дээрх бусад төрлийн нийгмийн халамж, тэтгэмж болон төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлүүд бий.

Монгол Улс сонгуулийн насны 2 сая иргэнтэй бол тэдний 40 орчим хувьд сонгуулиас хоёр сарын өмнө эрх баригч нам цалин, тэтгэвэр, халамжаар нь дамжуулан, төрийн нэмэгдлийг өгч буй хэлбэр гэж харж болно.

Уг нь Засгийн газрын өргөн барьсан төслийг УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл болохын хувьд хянаж, засаж, сайжруулж, алдаа мадгийг нь хэлэлцэх ёстой. 10 хувийн нэмэгдлийг бага биш их гэж харан, санхүүжүүлэх эх үүсвэрийг нарийг тодруулах шаардлагатай. Авчиг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлэхээр ярилцаж, үүнийгээ “Ерөнхий сайдын санал болгосноор” хэмээн хаацайлж буй нь УИХ-ын гишүүд Засгийн газартайгаа нийлэн, иргэдээ, ирээдүйн залуусаа “доромжилж” байгаа хэлбэр юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Инфляцтай уялдуулан нэмж байгаа байх шүү. Бүх барааны үнэ их нэмэгдэж байна даа.

ЗОЧИН
ЗОЧИН
Reply to  Зочин

Естой л авилгадах төсвийн хууль болсон шүү . цалин тэтгэврийг сонгуулиас 2 сарын өмнө , гишүүддээ 3 тэрбумийг өгч УИХ аа авилгадсан ноцтой төсөв төсөл болсон . Хэнтийд дахин сонгогдохын тулд 5 аймгийн төсвийн мөнгөөр ганц хэнтий аймгийг авилгадав.Хуулиа ч хүртэл ингэж авилгадлаа

Эрдэнэ
Эрдэнэ

МАН ТЭТГЭВЭР ЦАЛИН НЭМСЭН Ч САНАЛ ӨГӨХГҮЙ

Ака-м
Ака-м

Битгий горьд!ӨНГӨРСӨН 4-Н САРЫН 1-ЭЭЭН гээд л хуурдаг байхгүйюудаа!!ккк

Зочин
Зочин

Хуцаад бай.МАНАН-д санал өгөхгүй

Зочин
Зочин
Reply to  Зочин

Чиний саналаар дутна л гэж байхгүй. 24 онд энэ нэм ялах нь гарцаагүй. Ямар Баярцогт,Элбэгдоржтонтой ХН ялна л гэж байхгүй

Зочин
Зочин

Татвар ажил хийж буй хүмүүст дарамт болоод байна, багасгаад өг гэхээр мөнгө байхгүй гэж хуцаад тэтгэмж нэмдэг ёстой нэг мал байсан бол хуугаар нь нядлаад идчих юмсан.

Зочин
Зочин

Булгантуяа итгэлцүүр нэрээр тэтгэврийн зөрүүг бүр их хол зөрүүтэй болгосон ядуурлаа бууруулах гэж нэг бодлого байдаг юм шүү нийт тэтгэвэр авагсдын70хувь нь хамгийн бага тэтгэврээр амь зогоож бнашдээ Булгантуяа сайд саадаа

Зочин
Зочин

Нэмэгдлээ ч дараа нь бүх юмны үнэ эрс өсдөг. Цалин тэтгэвэрийг ихээр нэмж болохгүй инфляци бно гээд бдаг мөртлөө яагаад гэнэт ихээр нэмэх болов. Эсвэл наана нь урьдчилаад юмны үнээ эхэлж нэмж бгаад дараа нь цалин тэтг.ийг нэмэх мэх хийж бгаа юм болов уу. Ийм бдлаар сонгуулийн өмнө ард түмнээ авилгадаж бгаа юм шиг бна. Харин дараа нь юмны үнээ битгий нэмчихээсэй.

Ама
Ама

Ингэж нэмэгдэлийг тооцох юм бол их татвар төлөгчдөөс бага татвар авдаг тогтолцоо руу ормоор юм байна.
500к , 2,000к-с татвар ялгаатай төлдөг шүү тэнэгүүдээ

Холбоотой мэдээ

Back to top button