Улс төрийн мэдээ

ЗГ-аас авлигын асуудлаар дагнасан шүүх байгуулах тухай хуулийн төслийг өргөн барина

Засгийн газраас авлигын асуудлаар дагнасан шүүх байгууллага байгуулах агуулгатай хуулийн төслийг боловсруулжээ. Тус хуулийн төслийг лхагва гарагт өргөн барих чигтэй байгаа аж.

2023 оныг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар "Авлигатай тэмцэх жил" болгон зарласан. Энэ хүрээнд "Таван Ш" ажиллагааг санаачлан хэрэгжүүлж буй.

Тэгвэл авлигын асуудлаар мэргэшсэн шүүхтэй болох дахин шинэ санаачилга дээрх хуулийн төсөлд тусаж байгаа юм байна.

Авлига, албан тушаалын хэрэг шүүхийн байгууллагад очоод гацдаг, үйл явц удааширдаг гэдэг байр суурийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удаа дараа илэрхийлсээр буй. Энэ утгаараа, авлигаар дагнасан шүүх байгуулах эл асуудал улс төрийн хувьд ч ихээхэн анхаарал татах юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Үлмэдэх
Үлмэдэх
2023-11-20 16:01

Авилг�##�ын хэрэг өссөөр байна гэсэн бодлого хэрэгжүүлж байгаа юм уу?! Эсвэл шүүхийн хүний нөөцөд ийм хэрэгээр мэрэгжсэн шүүгч дутаад байна уу? Тэгвэл эхлээд үүнийгээ л засчихад болох юм бишүү. Ялангуяа давж за�##�дах шатанд. Дагнасан шүүх байгуулв�##� ийм дутмаг нөөц хараат бус байдлаа хангах түүврийн чадвартай байж чадах уу! Харин ч бүүр авилгын " сүмбэр уул" " дархан цаазат" Хайрхан болох эрсдэл үүсэх биш үү?!

Холбоотой мэдээ

Back to top button