Улс төрийн мэдээ

О.Батнайрамдал: “Эрдэнэт”, Хөтөл, Дарханы үйлдвэрийн багц луйврыг маргааш анх удаа шүүнэ

УУХҮ-ийн дэд сайд асан, МАН-ын НБД О.Батнайрамдал хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэрбээр,

“Шүүхийн урьдчилсэн хэлэлцүүлэг болох гэж буйтай холбогдуулан энэ хэвлэлийн бага хурлыг хийж байна.

2019 оны гуравдугаар сараас өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 49-ийн хэргийн схемийг ярьж ирсэн. Үүний ард зөвхөн “Эрдэнэт” байгаагүйг одоо бид ойлгосон.

Сүүлийн үед ил болсон олон хулгай явж явж шүүх засаглал дээр очиж гацдагийг бид харж буй. Хамгийн хүн ойлгоход хэцүү, олон оролцогчтой, комплекс луйврын схем бол “Эрдэнэт”-ийн 49 хувь болон Хөтөл, Дарханы үйлдвэрүүд.

Энэ багц асуудлыг маргааш шүүх гэж буй тул олны анхаарал энд ирэх учиртай.

Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг ЗГ-аас төрд авсан байгаа. 2011 онд хөрөнгө Х.Баттулга ажлын хэсэг байгуулж, цоо шинэ компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Тус компанийн цаад эзэмшигч нь Д.Эрдэнэбилэг байсан. Хөгжлийн банкнаас улмаар 61 сая ам.долларын зээл авсан. 2015 онд УИХ, ЗГ-аас Цемент шохойн үйлдвэрийг хөрөнгө оруулагчдаа шууд өгөх тогтоол баталсан байдаг. Төр сонгон шалгаруулалт явуулж байж өмчөө хувьчлах ёстой. Гэвч хөрөнгө оруулагч компанид нь шууд хувьчлуулсан. Улмаар гуравхан сарын дотор энэ үйлдвэрийг хувьчилсан. Өөрөөр хэлбэл 2011 онд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсэн “Бэйзмэнт” компанид хувьчилсан. Мөнөөх 61 сая ам.долларын зээл огт төлөгдөөгүй. Нийт хохирол 660  тэрбум төгрөг гэж тооцоологдож байна.

Дарханы төмөрлөгийн үйлдвэр мөн 2011 онд хөрөнгө оруулалтын гэрээг “Кью Эс Си” компанитай байгуулсан байдаг. 41 сая ам.долларын хөрөнгө оруулсан гэж тус гэрээнд тусгасан. Хоёр жилийн дараа Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг концессын жагсаалтад  оруулсан. Жагсаалтад ороод хэдхэн сарын дараа, концессын гэрээ байгуулагдаж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг 30 жилээр “Кью Эс Си” компанид эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Гангийн үйлдвэр барих зорилгоор. Дэд бүтцээ бол нэг жилийн дотор хийсэн. Барингуутаа “Барих шилжүүлэх ашиглах” нөхцөлөө “Барих, шилжүүлэх” болгож өөрчлөөд, төрөөс 240 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Өнөөдөр гангийн үйлдвэр баригдаагүй. Эргээд улсын төсвийн 240 тэрбумаар барьсан дэд бүтцийн санхүүжилтээ буцаагаад авсан хэрэг. Мөн 2016 онд болох сонгуулийн өмнө амжиж хийгдсэн процесс.

Гуравт “Эрдэнэт” үйлдвэр. Манай улсын саалийн үнээ. ДНБ-ий 6.3 хувийг “Эрдэнэт” үйлдвэр дангаараа бүрдүүлж байгаа. Нийт экспортын 9.4 хувийг мөн дангаар бүрдүүлдэг, 40 жил ажиллаж буй нүсэр том үйлдвэр. Энэ үйлдвэрийг удалгүй зогсоно, нөөц нь шавхагдана гэж нэр бүхий улстөрчид ярьж байлаа. Дахин 70 жилийн нөөцтэй байна. “Оюу толгой”-гоос дутахгүй гэсэн үг. ОХУ-ын талын эзэмшиж байсан 49 хувийг 2016 оны сонгуулийн өмнөх өдөр Монголын талд авсныг Ч.Сайханбилэг Ерөнхий сайд зарлаж байсан.

Дээрх гурван үйлдвэрийн асуудал яагаад хамтдаа шүүх дээр очиж байгаа вэ.

Ерөөс 2011-2016 оны хооронд бүх үйл явц давхацсан.

Мөн Хөтөлийн үйлдвэрийн шохой, Дарханы үйлдвэрийн төмөрлөг “Эрдэнэт” үйлдвэрт очиж үйл ажиллагааг нь хангадаг. Энэ утгаар энэ үйлдвэрүүд 1980-аад оноос хойш стратегийн ач холбогдол талаасаа баригдсан. Дүр зургаараа, Хөтөл, Дарханы үйлдвэрээс эргэлдсэн мөнгийг төвлөрүүлээд “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан байгаа юм.  Тэр төвлөрүүлсэн, босгосон мөнгөний 72.9 хувь нь төрийн мөнгө байж гэдгийг тогтоогоод байгаа. Нийт 400 сая ам.доллароор 49 хувийг худалдаж авсан.

2019 онд л дөнгөж энэ бүгдийг ард түмэн мэдсэн.

Хулгай зарлагдсан ч хэн нэгэн хариуцлага хүлээхгүй байсаар байна. Энэ бүгд шүүх дээр очиж эцэслэгдэх ёстой. Харин маргааш анхны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явах гэж байна” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2023-11-20 14:37

үүнд чинь тэгээд Жээнко баттулаг холбоотой байгаа юм биш үү?

Зочин
Зочин
2023-11-20 16:55

УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр Сайханбилэгийн Засгийн Газар оросын т�##�ын эзэмшилд байсан 49%-ийг эзэмшихээс шууд татг�##�заж, оросуудад "наад 49%-иа та нар Кью Эс Си ХХК-д зарж болно" гэсэн утгатай бичиг явуулсан. Аж үйлдвэрийн яамнаас, Монгол банкнаас (төв банк) гээд төрийн бүтцээс төрийн мөнгө гаргуулж, 49%-г худ�##�даж аваад эргээд Эрдэнэт үйлдвэрийн мөнгөнөөс ХХБ өөрийн мөнгөө гаргаад авчихсан гэсэн. Үнэхээр том луйвар

Холбоотой мэдээ

Back to top button