Улс төрийн мэдээ
ҮАБЗ-өөр цэргийн асуудлыг хэлэлцэж, Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгчээ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хуралдсан.
Үүгээр цаг үеийн зарим асуудлыг хэлэлцсэний дотор ойрын үед Монголд зохион байгуулагдах олон улсын шинжтэй хурал, үйл явдлууд багтжээ.
Мөн 326-р ангид цэрэг нас барсантай холбогдуулан, зэвсэгт хүчний ерөнхий асуудлыг ч хэлэлцжээ.
Үүгээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газар болон Зэвсэгт хүчний жанжин штабт тодорхой үүрэг өгсөн байна.
Энэ талаар өнөөдөр ЕТГ-ын дарга Я.Содбаатар хэвлэлийн бага хурал хийх үеэрээ "Цэрэгт эрүүл залуусыг татах, цаашид залуусын эрүүл мэндэд анхаарч, бүх бие бүрэлдэхүүний сахилга хариуцлагыг чангатгах чиглэл өгсөн" гэлээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зэвсэгт хүчний ерөнхий камдлагч ,цэрэг айрмаа хөдөлгөнөө гэсэн үг гэж хэлж байсан ийг монголчууд мартаагүйл байх шүү.