Улс төрийн мэдээ

УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг хэлэлцлээ

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.

1. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилоос албан бичгээр ирүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн урьдчилсан төслийг хэлэлцэж, холбогдох саналыг албан бичгээр хүргүүлэхээр тогтов. 

2. Иргэний хөдөлгөөний намын даргаар Ө.Баярааг, намын хаягийн мэдээлэл өөрчлөгдсөнийг тус тус бүртгүүлэхээр ирүүлсэн Ө.Баяраагийн өргөдлийг хэлэлцээд холбогдох хууль болон тус намын дүрэмд нийцсэн гэж үзэж, бүртгэхээр шийдвэрлэлээ.

3. Ард түмнээ хайрлая намын нэрийг “Ард түмний хүч нам” болгож өөрчилснийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн тус намын дарга Л.Аззаяагийн өргөдлийг хэлэлцэж холбогдох хууль болон намын дүрэмд нийцсэн тул бүртгэхээр шийдвэрлэв.

Эх сурвалж: УДШ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button