Улс төрийн мэдээ
Н.Тэмүүлэн: "Шувуу" ажиллагааны хүрээнд 12 этгээдийг авчирч, 22-ыг эрэн сурвалжилсаар байна

АТГ-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зохион байгуулсан. Энэ үеэрээ "Шувуу" ажиллагааны явцын талаар мэдээлэв.
Энэ хүрээнд,
- Унгараас нэг
- Серби нэг
- Польш нэг
- Филиппин нэг
- БНХАУ хоёр
- Австрали нэг
- Туркээс нэг, нийт 12 этгээдийг Монголд авчирсан талаар онцлов.
Энэ нь 2023 оны гуравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 17-ны хоорондох тоо байна.
Харин үлдсэн 22 этгээдийн,
- Нэг нь харьяаллын дагуу шилжүүлсэн
- Хоёр нь хэрэг бүртгэлийн хэрэг хаагдсан тул олон улсад эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон бол,
- 19 этгээдийг эрэн сурвалжлан ажиллаж байгаа юм байна.
Мөн эрэн сурвалжлагдаж буй зарим этгээд оршин буй байраа байн байн өөрчилж байгаа нь хүндрэл учруулж байгаа талаар мэдээлэв.
Тухайлбал нэр бүхий этгээд нь, Монголоос Турк улс руу олон улсын онгоцоор Францад очоод цааш Нидерланд улс руу гарч, тэндээсээ Вьетнам руу явсан. Вьетнамаас буцаад Австри, Грект очоод Нидерланд руу буцаад АНУ-ын Лос Анжелес хотод очоод тэндээсээ Орланд хот руу явсан байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
????????????????????????