Гадаад мэдээДЭЛХИЙ

Жо Байден хоёр цацагт хяруулд “өршөөл” олгов

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден даваа гарагт /2023.11.20/ Либерти болон Белл нэртэй хоёр цацагт хяруулд “өршөөл” олгов. Жил бүр АНУ-ын Ерөнхийлөгч Талархлын баяраар цацагт хяруулыг баярын зоог болголгүй өршөөдөг юм.

Байден даваа гарагт мөн 81 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн тул хоёр цацагт хяруулыг өршөөхдөө “Энэ уламжлалын 76 жилийн ой тохиож байна. Гэхдээ би хамгийн анхны өршөөх ёслолд оролцоогүй л дээ. 60 нас хүрэх ч хэцүү байна шүү” гэж хошигножээ.

Либерти, Белл хоёрыг Миннесота мужийн Виллмар хотоос авчирсан байна. Тэд 20 долоо хоногтой бөгөөд 19 кг жинтэй юм.  

Цацагт хяруул өршөөх уламжлалын гарал үүсэл нь бага зэрэг тодорхойгүй байдаг. Зарим хүн Абрахам Линколн хүүгийнхээ хүсэлтээр нэг шувууг нядлахгүй байхаар өршөөсөн гэж ярьдаг. Энэ нь бодит баримт гэхээсээ илүү зүгээр л ам дамжсан яриа байх магадлал өндөр юм.

Гэхдээ одоогийн уламжлалд хүргэсэн арга хэмжээ 1947 онд, Харри Труман Ерөнхийлөгчийн алба хашсан үеэс эхтэй байна. Тэр үед АНУ-ын Цацагт хяруулын холбоо болон шувууны мах, өндөгний аж ахуй хэрэглэгчид Труманд цацагт хяруул бэлэглэжээ. Бэлэглэсэн цацагт хяраал өршөөгдөөгүй. Харин 1963 онд Жон Ф.Кеннеди цацагт хяруул өршөөх ёслолыг эхлүүлсэн байна.

Эх сурвалж: ABC News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button