Улс төрийн мэдээ

Х.Нямбаатар хуулиасаа төлбөртэй бүс байгуулах тухай бүлгийг БУЦААН ТАТАХААР болжээ

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай  хуулийн төслийг өргөн барьж, энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх чигтэй байсан юм.

Тус хуулийн төслийн хоёрдугаар бүлэгт,

  • Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам
  • 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэлх орчимд төлбөртэй бүс байгуулах агуулга тусаад байсан.

Энэ бүсийн эргэн тойронд төлбөргүй зогсоол байгуулна. Харин бүс рүү нэвтрэхэд хамгийн ихдээ 27,500 төгрөг төлөх бөгөөд дүнг НИТХ-аас тогтооно гэж заасан байв.

Тэгвэл, МАН-ын бүлэг энэ заалтыг дэмжээгүй байна.

Өөрөөр хэлбэл, төлбөр төлөх агуулгатай заалтыг хасахаар болжээ. Ингэхээр логикийн дагуу төлбөртэй бүс гэдэг ойлголт ч байхгүй болох юм.

Иймд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өргөн барьсан хуулийнхаа хоёрдугаар бүлэг дэх, төлбөртэй бүс байгуулах агуулгаа бүхэлд нь буцаан татахад хүрсэн гэж ойлгогдож байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэгдэх чигтэй байсан хуулийн төсөлд төлбөртэй бүс байгуулах агуулгыг хасаж, өөрчлөн найруулах шаардлагатай болсон байна. Эсэргүүцэлтэй тулсан тул Х.Нямбаатар өөрөө энэ бүлгийг татахаар болжээ.

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөлд төлбөртэй бүсээс гадна гэр хорооллыг орон сууцжуулах талаар болон бусад бүлгүүд бий. Иймд хуулийн төсөл бүхэлдээ унаагүй гэж ойлгогдож буй.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

Songuuliin daraa shiidex xeregtei, Tugjerliig buuruulax zovxon 1 gartsan, xolbogdox,dagaldax,oshoo olon gartsuudiig shiided yavxan zov baix.

Зочин
Зочин

Улс төрч бус зохих төлбөртэй бүхэн Монголын ирээдүйг аварна. Таны яаж амьдрах ирээдүй хойч үед ямарч хамаагүй, нөхцөл байдлыг дээшлүүлж, гай бололгүй явах нь магадгүй бидний үүрэг биз,

Зочин
Зочин

Зайлаачээ Нянгар аа. Төр гэдэг чиний тоглоом уу.

Зочин
Зочин

Өө. Ярьсандаа бай л даа

Зочин
Зочин

одоо тэр 32 ын тойрог дээр хүнээс худалдан авч төсвийн мөнгөөр байгулж байгаа зогсоолын зардлыг хэн хариуцах вээээ

Иргэн
Иргэн

Энэ тэнэг өөрийгөө таниасай

Холбоотой мэдээ

Back to top button