Улс төрийн мэдээ

Б.Жавхлан: 61 компанийг тендерийн хар жагсаалтад орууллаа

Засгийн газар хуралдаж дууслаа.

Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Тэрбээр "Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийг зөрчсөн компаниудын талаарх танилцуулгыг Засгийн газрын хуралдаанд хийлээ.

Хуулийн дагуу тендерт оролцох боломжгүй компаниудыг хар жагсаалтад оруулдаг.

Энэ удаа 61 компанийг хар жагсаалтад нэмж оруулахаар боллоо. Хагас жилийн хугацаанд шалгалт хийж, энэ компаниудыг тодруулсан.

Засгийн газар болон Сангийн яамны вэб сайт, tender.gov.mn-ээс хар жагсаалттай танилцах боломжтой" гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

dotor ni buruugui kompani yavj baigaa shuu ergej haraarai hen negen hariutslaggui humuusees bolj kompani hohirch bolohgui

Холбоотой мэдээ

Back to top button