Гадаад мэдээДЭЛХИЙ

Алдарт Аксл Рөүзийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж шүүхэд өгчээ

“Guns N’ Roses” хамтлагийн гоцлол дуучин Аксл Рөүзийг “Penthouse” сэтгүүлийн моделоор ажилладаг байсан Шейла Кеннеди өөрийг нь хүчирхийлсэн гэж буруутгасан байна.

Кеннеди шүүхэд гомдол гаргахдаа 1989 онд Нью-Йорк хотод байрладаг шөнийн клубт Рөүзтэй уулзсаны дараа өөрийг нь хүчирхийлсэн гэжээ. Тэрбээр хүчирхийлэл, хүний биед халдсан, жендер дээр суурилсан хүчирхийлэл болон санаатайгаар сэтгэл санааны дарамт учруулсан хэргээр Рөүзийг шүүхэд өгсөн юм.

“CNN” агентлаг мэдээлснээр заргын бичиг дээр “Рөүз карьерийнхаа оргилд байхдаа өөрийнхөө алдар нэр, статус, эрх мэдлээ ашиглан Кеннедийг хүчирхийлсэн. Кеннеди үүний улмаас сэтгэл зүй, бие бялдар болон санхүүгийн хохирол амссан” гэж бичжээ.

Тэгвэл Рөүзийн өмгөөлөгч “Энгийнээр хэлэхэд энэ явдал хэзээ ч болоогүй. Эдгээр зохиомол гомдлыг Нью-Йорк мужид гомдол мэдүүлэх эцсийн хугацаа дуусахаас нэг өдрийн өмнө гаргасан. Ноён Рөүз түүнтэй зөрөхдөө гэрэл зураг авахуулсан байж магадгүй гэдгийг үгүйсгэхгүй ч нэхэмжлэгчтэй уулзсан эсвэл ярилцаж байснаа огт санахгүй байгаа. Мөн өнөөдрийг хүртэл эдгээр зохиомол хэргүүдийн талаар огт сонсоогүй. Ноён Рөүз хэрэг түүний талд шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Эх сурвалж: CNN

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

МЭДРЭЛ БАЛАЙ АВГАЙ НАР БАЛАР ЭРТНИЙ ЯВДАЛ ЗОХИОЖ ГҮТГЭХ НЬ ХЭТЭРЛЭЭ, 40 ЖИЛИЙН ӨМНӨ ГОМДОЛОО ГАРГАХАД ЯАСАН ЭМГЭН БЭ

Холбоотой мэдээ

Back to top button