Улс төрийн мэдээ

Нийслэлийн Ерөнхий архитектораар гадаад мэргэжилтэн томилохын тулд хууль өөрчлөх үү

Нийслэлийн Ерөнхий архитектораар гадаадын иргэнийг томилж, ажиллуулах асуудал яригдаж эхэлжээ.

Аравдугаар сарын 16-17-нд шилжих шөнө одоогийн Ерөнхий архитектор Ц.Тулгыг АТГ-аас саатуулсан. Үе, үеийн хотын архитекторууд хотыг зөв төлөвлөхөөс илүү авлига, албан тушаалын шинжтэй үйлдэлд холбогдсон дүр зураг бий.

Харин Нийслэлийн шинэ Засаг дарга Н.Нямбаатар саяхан хотын 2024 оны төсвийн төслийг өргөн бариад байна. Цаашид Улаанбаатар хотод татварын бодлогыг чангатгахаас гадна бүтээн байгуулалт, шийдлийн олон арга хэмжээ төлөвлөж байна. Нөгөө талаас түгжрэлийн асуудлыг хариуцсан сайд Б.Дэлгэрсайхан метро байгуулах асуудалд анхааран ажиллаж байгаа.

Эдгээрт Улаанбаатар хотын архитектор төлөвлөлтийн асуудал нэн чухал тавигдана. Тэгвэл, үүнд гадаадаас мэргэжлийн, мэргэшсэн боловсон хүчин авчирч, хэсэг хугацаанд Нийслэлийн Ерөнхий архитектораар ажиллуулах санаачилга яригдаж байгаа юм байна.

Гэвч Төрийн албаны тухай хуулийн 25-р зүйлд, "Төрийн жинхэнэ албан хаагчаар Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж, томилно" гэсэн заалт бий.

Мөн Хот байгуулах тухай хуулийн 9.1.2-т "Аймаг, нийслэлийн ерөнхий архитекторыг 4 жилийн хугацаагаар нээлттэй сонгон шалгаруулалт, нээлттэй сонсголын үндсэн дээр томилох" гэж заасан байдаг.

Энэ утгаар Монголд төрийн албанд гадаадын иргэншилтэй хүнийг томилж ажиллуулсан туршлага буюу хууль эрх зүйн боломж байхгүй. Иймд холбогдох гарц, гаргалгааг судлах, шаардлагатай бол уялдах хуулийн заалтыг өөрчлөх хэмжээнд яригдаж мэдэхээр байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монголчууд бүгдээрээ хулгайч авилгачин тул бүх дарга нараа гадаад хүнээр солих нь зөв байж магадгүй.

mongol
mongol

zov shuu. Gehdee korea hun heteggyu. Japan hun bolno

Зочин
Зочин

гадаадаас архитектор авчраад үр дүн нь дор хаяж Нянбаатарыг засаглаж байхад гархахгүй нь ойлгомжтой: бөөн зардал гарна. уг нь олон гадаадын төсөл хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн төслүүд байгаа түүнийгээ эргэн харж шинэчилж хийвэл зардал болоод үр дүн гарах ёстой. гаднын болгон сайн биш,

Зочин
Зочин

Zew zew gadaad shunalgui ydaj tegeed dadlaga turshilgatai eeriin ujsiin hotoo zew awj ywsan hunuusiig songoy

Зочин
Зочин

Ван

zochin
zochin

Mongol ulsiin hotiin nariin zohion baiguulalt nariin shiriin nuuts obekt geed Mongol ulsiin nuuts undesnii ayulgui baidaltai holbootoi olon asuudal garch ireh bish ym uu !!!???Herew gadnii irgen Mongol ulsiin hot baiguulaltiin asuudald oroltsoh bol mash ondor hariutslagatai hatuu chand geree baiguulah heregtei. Mongol ulsiin nuutstai holbootoi asuudluudiig gadgash zadruulah ym bol olon ulsiin huuliin daguu hatuu hariutslaga noogduulah

Зочин
Зочин

ТОГЛОЖ БАЙГАА БАЙЛГҮЙ ДЭЭ ХЭРВЭЭ ЭНЭ ҮНЭН БОЛ ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ГЭЖ НЭРЛЭДЭГ ГУРВАН АЛИАЛАГЧАА ГАДААД ХҮНЭЭР СОЛЬЧИХООЧ ХУЦАЖ ӨГӨХ ЮМАА

Зочин
Зочин

хотын дарга гэх залуу учраа олоогүй будилж явахдаа үгийн гэнэ алдаа биз дээ, тийм дээрээ тулахгүй биз. үр дүн гарахгүй шүү дээ, хэдэн жил нэг гадаад нөхөр багаараа ирж байна гэж баахан мөнгө тоншчихоод дараа нь баахан хүндрэл, боломжгүйг гайхаад явчихад хариуцлага нэхэх боломжгүй хоцорно доо

Зочин
Зочин

Өмнөх бүх архитекторуудыг цаазаар авах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button