Улс төрийн мэдээ

Танилц: Автобусны тендерт БНХАУ-ын "Норинко", Монголоос "Моннис" зэрэг таван компани материал өгчээ

Автобус худалдан авах тендерийг олон улсын хэмжээнд зарлаад буй.

Үүнд БНХАУ-ын 5 компани материалаа өгсөн байна. Тухайлбал “Mines Up”, “Xiamen King Long United Automotive Industry”, “Yutong Bus”, “Xiamen Golden Dragon Bus”, “China North Vehicle Corporation” тус тус материалаа илгээжээ.

Эдгээр компанийн талаарх товч мэдээлэл хүргэе.

“Xiamen King Long United Automotive Industry”

“King Long” гэдэг нэрээрээ танигдсан тус компани 1988 онд үүсгэн байгуулагджээ. Фужиан мужийн Шиамэн хотод төвтэй тус компанийг “Xiamen Automotive Industry Corporation”, “Xiamen State-owned Assets Investment Co.,Ltd”, “San Yang Industry Co., Ltd”, хамтран эзэмшдэг.

“Xiamen King Long United Automotive Industry” компани нь 1,800 гаруй ажилтантай, үйлдвэр, барилгууд нь нийтдээ 200 мянган хавтгай дөрвөлжин метр талбай эзэлдэг.

Тус компани галт тэрэгний зүтгүүр, фургон, сургуулийн автобус, тээврийн автобус, хотын автобус гэх таван төрлийн тээврийн хэрэгсэл үйлдвэрлэн дотооддоо, гаднын олон оронд нийлүүлдэг аж.

“Yutong Bus”

“Yutong Bus” буюу албан ёсоор “Zhengzhou Yutong Group Co., Ltd” нь 1963 онд “Zhengzhou Bus Repair Factory” үүсгэн байгуулагдсан компаниас эхтэй. 1993 онд “Zhengzhou Yutong Bus Co., Ltd” нэртэй тус компани анх байгуулагдсан байна.

Хэнань мужийн Жэньжоу хотод төвтэй “Yutong Bus” нь дэлхийн хамгийн том автобус үйлдвэрлэгч компани юм. Дизель хөдөлгүүртэй автобус, цахилгаан автобус үйлдвэрлэдэг.

2017 онд тус компани том болон дунд оврын 67,268 ширхэг автобус худалджээ. Тэдний 24,865 нь электрон автобус байсан юм. “Yutong Bus” нь Франц, Их Британи, Австрали, Өмнөд Африк гэх мэт 40 гаруй гадаадын улсад автобусаа экспортолжээ.

Мөн БНХАУ-ын автобусны дотоодын зах зээлийн 28 хувь, дэлхийн зах зээлийн 10 хувийг үүсгэдэг байна. “Yutong Bus” Хятадад томоохон хэмжээний үйлдвэрүүдтэйгээс гадна Венесуэль, Пакистанд автобус угсрах үйлдвэртэй аж.

“Xiamen Golden Dragon Bus”

“Golden Dragon” буюу “Xiamen Golden Dragon Bus” нь “King Long” компанийн охин компани юм. БНХАУ-ын Фужиан мужийн Шиамэн хотод төв оффис нь байрладаг. Тус компани 1992 онд үүсгэн байгуулагдаж 5-аас 18 метр урттай тансаг зэрэглэлийн автобус болон фургон үйлдвэрлэж иржээ.

“Golden Dragon” нь Ази, Ойрх Дорнод, Африк, Өмнөд Америкийн 120 гаруй оронд автобуснуудаа экспортолсон байна.

“China North Vehicle Corporation”

“Norinco Vehicle” буюу “China North Vehicle Corporation” нь “Norinco International Cooperation Co., Ltd”-ийн охин компани юм. Тус компани тээврийн хэрэгсэл, сэлбэг, механик болон химийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг байна. “Norinco Vehicle” компанийн албан ёсны сайтаас харвал жилийн экспортын хэмжээ нь 100 сая ам.доллар давдаг аж.

Тус компанийг эзэмшдэг “Norinco International Cooperation Co., Ltd” нь инженерчлэл, үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлт, хөрөнгө оруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.

“Mines Up”

Энэ компанийн талаар хайхад “minesup.mn” сайт гарч ирж байна. Сайт дээрээ тус компани “Майнс Ап" ХХК нь 2009 онд байгуулагдсан бөгөөд бид дэлхийд тэргүүлэгч брэнд, бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээлд албан ёсны эрхтэйгээр оруулж ирэн амжилттайгаар 11 дэх жилдээ ажиллаж байна” гэж бичжээ.

"Майнс Ап" ХХК-ийн захирлаар Н.Бямбасүрэн ажилладаг. Мөн хувьцаа эзэмшигчээр нь "Моннис интернэйшнл" бүртгэлтэй юм байна. Өөрөөр хэлбэл "Моннис"-ийн охин компани аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
46 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Чех улсаас авч болдоггүй юм уу?

Д. А .
Д. А .

ЕВРОПООС АВТОБУСАА АВААЧЭЭ ❗❗❗ЯДАЖ ЭДЭЛГЭЭ САЫН ШҮҮ ДЭЭ ХЯДЫГ ЭЬ БОДОХОРС ЧАНРЫГ НЬ БОДОХГҮЙ ЮМАА ❗❗❗

Зочин
Зочин
Reply to  Д. А .

Yaana daa sidaakuud min, tendert material iruulj bgaa n l ene hed blgui dee, hyatad orohgui gd zarlaltai n bish, tgd ch busad n orood ch hyatadiig guitsehgui bh oo, une n ch diildehgui bh, ta nar tgd charlaad unana

Зочин
Зочин
Reply to  Д. А .

Харин тийм шүү

Иргэн
Иргэн

Моннис ба Хятад компани хэрэггүй байх өө

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Чи аль гаригаас ирсэн жалга довноосоо салж чададгүй орконцор он жилдээ мансуурсан хүн бэ.

Зочин
Зочин

Уг нь Чех юмуу япон Солонгос автобус дээр шүү дээ

Зочин
Зочин

энгийн иргэдэд европ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан автобусыг АНУ-с нийлүүлж болдоггүй юм уу хятадаас л дандаа чанаргүй юм авна эцэст нь иргэд хохирдог!!!!!!!!!!

zochin
zochin
Reply to  Зочин

Manaihan neg zvil martaad bn. Europin chigleld bvh hil haagdsan. Manai deer ipj tendert opoltsoh europin compani bla yu kkk

Зочин
Зочин

Олон улсынх болгож жүж үү. Заавал намын спонсор нь ордог хасагдах л байх бодлогоор.

Зочин
Зочин

King long, yu tong 2 l yum daa

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тийм юм шиг санагдаж байна. дэмжиж байна.

Зочин
Зочин

Yutong sain shuu

Irgen
Irgen

Yutong ni Mongolyn nuhysuld iluu tohiromjtoi.

zochin
zochin

Belarus ba Oros ulsaas avch boldogguu yumuu,manaa nukhtsuld taarsan unaa shuudee???? 1-d zaskhad amar, 2-t tumur,ditaln oldtstoo,odoo uzemjn khurtel saajirsan,Belarus gekhed olon olsad autobusaa gargadag minii medekheer 20-30 ols baadag,chanriin 100% batalgaa ugdug, medej avbal iluudekhguu baaklh???????????

Зочин
Зочин

Европ автобус аваачээ хятад,монголчуудад хулхидуулж дуусдаггүй юу?

Зочин
Зочин

Моннисыг бүү оролцуул..Нөгөө л гэсэн юмнуудаа бүү оролцуулаарай Тэднээс одоо хол бай

Зочин
Зочин

Хамгийн гол нь ЧАНАР шүү. Гадна доторгүй нягт сайн шалгаарай Засвар хийхэд сэлбэг юм нь олдоцтой байх ёстой шүү. Европоос авч болдоггүй юм уу Моннис мэт нөгөө л хэл амтай юмнуудаа оролцуулах хэрэггүй Хар мөр дагуулна

ЧЕХ УЛААН АВТОБУС АВААЧ ЭЭ
ЧЕХ УЛААН АВТОБУС АВААЧ ЭЭ

Чех улсаас ард түмэндээ танигдсан улаан автобус оруулж ирээч. Бидний хэрэглээнд тохирсон унаа штээ.

Зочин
Зочин

Европ автобус авч болдоггүй юм уу

Зочин
Зочин

Европоос шинэ автобус авсан нь дээр шүү . Чанар сайтай баталгаатай эдэлгээ даах чадвар техник технологи сайн шүү . Урдаас хэрэггүй ...

kkkkk
kkkkk

тэгж л таарна ш дээ.this is MONGOLIA. кОВИД ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ИХЭНХ ЗОМПАНИУД ЕР НЬ МОНГОЛ

kkkkk
kkkkk

КОВИД Р ЦЭВЭРЛЭЭЭНИЙ БОДИС КОПАНИ МОННИС ШҮҮ ДЭЭ

Зочин
Зочин

Ниислэлчүүд болон ард түмнээс санал авах харэгтэй. Хятад Япон Европ гээд аль автобусыг авах вэ? гээд санал ав....

Зочин
Зочин

ene zaawal hytadaas awtobus awah ymar shaardlaga bna

Ахмад
Ахмад

Автобусны гаднах өнгө төрх , заалных нь зургийг нь тавиач ээ !!! Хоосон оршил уншиж яах юм бэ !!! Далдыг харагч бид биш !!!

Зочин
Зочин

Улаан автобус дажгүй, Сайхан цоо шинэ орж ирж байсан.

Зочин
Зочин

Хятад Монгол хоёр л биш шүү

Төмөр
Төмөр

Чех юмуу солонгос япон гээд сонголтууд зөндөө бий дээ.Нөгөөдүүл нь саналаа өгдөггүй юм байлгүй дээ.Дан хужаа компани л байна.Моннис бол ёстой худлаа шүү!!! Хужаагийн чанаргүйг шахна!!!

Зочин
Зочин

Хятадад хулхидуулж ханахгүй юмаа.

Зочин
Зочин

Тендерт анхдагч буюу дундуур нь ямар нэгэн цавчаагүй үйлдвэрүүд орвол илүү найдвартай,баталгаатай автобус нийлүүлэх байх.Моннис зэрэг тендерт гаршсан компаниуд дэмий биздээ.Цагдаагийн машиныг Моонис шахсан хариуцлага хүлээсэн үү

Зочин
Зочин

Eвропын орнууд авлига авахгүй үйлдвэрийнхээ үнээр өгнө. Мөн чанртай.

Зочин
Зочин

Ямар ч тохиолдолд 180 тэрбум төгрөг урагшаа л явах нь дээ..

Зочин
Зочин

МОННИСИЙН ХЭДХЭН ЖИЛИЙН ӨМНӨ ОРУУЛЖ ИРСЭН ХОГНИЙ ЦЭНХЭР САМОСВАЛЫГ ТӨВ ТАЛБАЙ ДЭЭР ЧИРЭЭД АЧААД ХҮМҮҮСТ ҮЗҮҮЛДЭЭ. ЭХ ОРНОО ГЭСЭН 1 хувийн Ч СЭТГЭЛ БАЙХГҮЙ НОВШНУУД. ЯАЖ НИРГҮҮЛЧИХГҮЙ АМЬД ЯВСААР БАЙНА

Зочин
Зочин

ХОГНИЙ ЦЭНХЭР САМОСВАЛУУД 1 ЖИЛ БОЛОЛГҮЙ ЭВДЭРСЭН . 2012 ОНД МОННИС ОРУУЛСАН

Шарав
Шарав

Ингэж ил тод нээлттэй явуулж байгаа нь сайн бна Ажлын өндөр амжилт хүсье

Зочин
Зочин

Баруунд нийлүүлдэг ютонг нь л хамаагүй илүү юм байна.

Зочин
Зочин

Монгол компаниуд биднийг хашрааж байна. Зүгээр л гадны компани шүү.

Монгол
Монгол

Юм болгон дээр хятадыг л сонгодог болж дээ 2, 3хан жил яваад хэрэггүй болно чех, Оросоос автобус авч болдоггүй юм уу олон улсын тендер гэж худлаа яриад новш юмаа

Уншигч
Уншигч

Чeкийн автобус авч болдоггүй юмуу оруулж ирэхэд л хол юмдаа

Зочин
Зочин

Моннис Японоос оруулж ирэх байлгүй дээ. Ниссаныг

Зочин
Зочин

Хятадын маши Монголын хүйтэнд тэсвэргүй амархан эвдэрдэггүй үеийн жолооч хэлж өгнө Манай төр ухаан мууджээ

Зочин
Зочин

Моннис хэрэггүй ченж л гэсэн үг

Зочин
Зочин

Хятад автобус нь хэдэн сар яваад эвдэрдэг нямбаатар шуналын бузар хятадуудтай нийлж мөнгө хусах гэж хятад автобус аваад бнадаа

Зочин
Зочин

Es khelluu dotoodiin companiudaa sanaatai shakhaj dampuruulj iim uuldel khiij bgaa gej!!!!

Zaya
Zaya

Моннисийн япон автобус дээр шдээ

Холбоотой мэдээ

Back to top button