Улс төрийн мэдээ

"Т.Аюурсайханыг хоёр дахь шатны сонсголд гэрчээр дуудна"

ХЗДХ-ийн сайд, УИХ-ын нүүрсний асуудлаарх Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр мэдээлэл хийлээ.

Энэ үеэрээ нүүрсний сонсголын товыг зарлав.

Улмаар сонсгол хоёр шаттай болох бөгөөд,

  • Эхний шат арванхоёрдугаар сарын 4-нөөс дөрөв хоног
  • Хоёр дахь шат арванхоёрдугаар сарын 18-наас дөрөв хоног үргэлжилнэ гэдгийг мэдээллээ.

Харин эхний шатанд гэрчээр дуудагдах 175 хүний нэрэнд УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан багтаагүй.

Тэгвэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Эхний сонсголоор ерөнхийдөө жижиг Тавантолгойн асуудлыг ярина. Хоёр дахиар Эрдэнэс Тавантолгойн мэдээллийг сонсоно. Т.Аюурсайхан тэнд дуудагдана" гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button