Улс төрийн мэдээ
П.Сайнзориг: Авто зогсоолуудын нэгдсэн программтай болно
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар "Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хууль"-ийн төслийг хэлэлцэв.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг "Нийтийн эдэлбэр газарт хамаарах авто зогсоолуудын төлбөрийн хэмжээг бид тогтооно. Нийслэлд өмчийн хэлбэрээс үл хамаарч төрийн буюу орон нутгийн эзэмшилд байгаа зогсоолуудын нэгдсэн менежментийн программ хангамжийг бий болгоно. Үйлчилгээний байгууллагын гадна ямар зогсоол сул байгаа, машин тавих боломжтой юу үгүй юу, төлбөрийн мэдээлэл зэрэг тус программд багтана.
Хувийн хэвшлийн зогсоолын төлбөрийг биш зөвхөн орон нутгийн өмчийн авто зогсоолыг тогтооно" гэлээ.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Авто зогсоол ч яахав. Эрхэм даргаа томчуудын тансаглалыг болон төрийн байгууллагуудын шинэ жилийн баярыг хориглох нь зүйтэй. Эсвэл хэмнэлтийн хуулиа хүчингүй болгооч. Бас Эрчим хүчээ хэмнэх шаардлагатай байхад нэг л их гэрэл гэгээ цацруулсан чимэглэл, архидсан хүмүүс ихсэх боллоо.
Ханиад томуугийн тархалт нэмэгдэж байгаа учраас аж ахуйн нэгж болон төрийн байгууллага болон сургуулиудын шинэ жилийн арга хэмжээг хориглох хэрэгтэй байнаа Сайнзориг даргаа!! Мөн эрчим хүчний ачаалал огцом нэмэгдэж байгаатай холбогдуулан Сүхбаатарын талбай болон бусад газруудад шинэ жилд зориулсан гэрлэн чимэглэл бүхий сүлд мод засахыг хориглох хэрэгтэй байна.
Нэг л их хөрөнгө, хугацаа шаардсан том ажлууд ярих юм. Урд нь хийчихээд байсан гар доорхи ажлуудаа хийж ч чадахгүй байж. Том чрьж чавчихаа л бодно. ЛУЙВАРЧИД!