Улс төрийн мэдээ
Ш.Занданшатарын санал болгосон Д.Энхбатыг УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2023.11.28/ хуралдаанаар УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудлыг хэлэлцэн, дэмжлээ.
УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Өлзийсайхан нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болсон тул орны хүнийг томилох шаардлагатай болсон юм. Энэ хүрээнд УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд Д.Энхбатыг тус албан тушаалд санал болгосон байна.
- Д.Энхбат нь 1997 онд нийслэлийн 78 дугаар дунд сургууль, 2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
- 2008 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын магистр, 2013 онд БНХАУ-ын Өвөр Монголын их сургуульд докторын зэрэг хамгаалсан.
- 2009-2017 онд УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэст зөвлөх, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ахлах зөвлөх,
- 2017-2022 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газар, Салбарын удирдлага, зохицуулалтын газарт Засгийн газрын ахлах референт
- 2022 онд УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын хуралдаан зохион байгуулах хэлтсийн дарга, мөн оноос УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байгаа аж.
Тэрбээр төрийн албанд 15 жил, үүнээс УИХ-ын Тамгын газарт 11 дэх жилдээ ажиллаж байна.
Түүнийг байнгын хорооны гишүүдийн олонхи нь саналыг дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яг Занданшатартайгаа таарсан юмтай байрын царайтай нөхөр байна даа. Кккк
Чи Ямар царайтай болоо? Бүр элгийн амьтан байгаа даа.
Ажлын амжилт хүсье! Мэргэшсэн боловсон хүчин байна
Даруухан, боловсролтой, зарчимч з�##�уу даа.
Xaxaxa. Yamar eryy amitan n' Uvur Mongold ochij zereg mereg khamgaaldag bnaa ????????????
Huuk, Oyuk nar tgd ymr surguuli tugsluu duu! Ternees n hamaagui deer l bn shde ))) hiliin dees alhaad diplom uwurtluud irsn baina shde !
Ajliin amjilt husie! Zuw turhtei nudend dulaahan zaluu bn
Монгол Улсын дээрээсээ 8 дахь том �##�бан туша�##�тан гэж бодохоор харамс�##�тай л юм даа, чааваас даа
Zuw turhtei nudend dulaahan huu bn. Ajliin amjilt husie
Yamar surguuli tugsuh n hamaagui sh dee! Zuw handlagatai, shudarga baihad l ajil n uragshlaad l baina. Orchin ued huwi hunii ajildaa handah handlaga mash chuhal bolsooon.
ЗАНДАНШАТАР АНХ УДАА ЗӨВ ТОМИЛГОО ХИЙХ ГЭЖ БАЙНА. МЕРИТ