Улс төрийн мэдээ

Дубайн айлчлал #1: Монгол бичгээр угтаж, визийн шаардлагаас чөлөөлөх санамж бичиж байгууллаа

Төрийн тэргүүний айлчлал эдгээр өдрүүдэд Арабын нэгдсэн Эмират улсад үргэлжилж байна.

Тус улсын Дубай хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний чуулга уулзалт болох юм.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурлын үеэр болох дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад 140 гаруй улсын төр, засгийн тэргүүн оролцоно.

Айлчлалын эхний өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Дубай хотноо монгол бичгээр бичсэн өндөр гэрлэн чимэглэл бүхий аркаар угтсан нь анхаарал татав.

Мөн эл өдөр хоёр улсын төрийн тэргүүд хэд хэдэн анхаарал татах баримт бичгүүд байгууллаа. Үүнд:

  1. Дипломат, албан/тусгай болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;
  2. Засгийн газрын хөгжил, шинэчлэлийн талаар туршлага солилцох тухай Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, АНЭУ-ын Засгийн газрын Хэрэг эрхлэх яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;
  3. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны хамтарсан хороо байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг;
  4. Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэн, АНЭУ-ын Эмиратын бодлогын төв хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;
  5. Цахим сургалтын санаачилгад хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсролын ерөнхий газар, Арабын Нэгдсэн Эмират Улсын Дижитал сургууль хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;
  6. Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Абу Дабигийн Хэвлэл, мэдээллийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг зэрэг багтаж байна.

Ерөнхийлөгч У.Уүрэлсүх дээд түвшний уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах асуудлаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ Арабын Нэгдсэн Эмират Улс зэрэг зарим улсын төрийн тэргүүнтэй уулзалт хийхээр төлөвлөсөн.

Манай улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтийн сэдвээр "Тэрбум мод" санаачилгаа ярьж, сурталчилдаг. Мөн дэлхийн дулаарлын эсрэг үзэл санаа бүхий зүүн зүгийн давлагаанд энэ агуулгаар давуу тал бүхий тоглолт хийж, олон улсын тавцанд оноо авах бололцоо бий болсоор, үүнийг ашигласаар байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ж.Янжив
Ж.Янжив
2023-11-29 09:18

Ерөнхийлэгчид амжилт хүсье ! Монгол улс үүрд мандан бадартугай !

Зочин
Зочин
2023-11-29 19:30
Reply to  Ж.Янжив

За �######�оо пялдага юм бэ

Bujin
Bujin
2023-11-30 05:35

Eregtei orchuulagch amar , chadvartai, aaligyutej, bugsuu hudaldah sanaa bgyu ,

Зочин
Зочин
2023-11-30 10:28

30н жилд яаж хөгжсөн байна даа.Манай улс яаж хөгжив.Хардаг юм болов уу!

Холбоотой мэдээ

Back to top button