УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УИХ-ын тамгын газрын биш төслийн санхүүжилтийн 8.8 саяар цүнх авчээ

УИХ-ын Тамгын газар 8.8 сая төгрөгөөр цүнх худалдан авах урьдчилгаа төлбөр шилжүүлсэн тухай шилэн дансны мэдээлэл цацагдаад байна.

Тодруулбал, энэ сарын шилэн дансны Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын мөнгөн гүйлгээнд Тамгын газрын харьяа Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь төслийнхөн таван зарлага гаргасны нэг нь энэ аж.

Энэ талаар холбогдох албаныхнаас тодруулж үзэхэд, "Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь төсөл нь УИХ-ын Тамгын газраас санхүүждэггүй бөгөөд тусдаа санхүүжилттэй. Тиймээс худалдан авалтууд нь төсвийн мөнгөөр хийгддэггүй" гэх агуулгыг яригдав.

УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж буй бөгөөд санхүүжилтүүд тусдаа аж.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-29 11:52

Ээ хөөрхий наадах чинь харьяа нь ялгагүй гэсэн үг

Зочин
Зочин
2023-11-29 12:34

tsunkhee uursduu hudaldaj avaad barij ch chadahgui bgaa yum bh daa. ene olon zan arai dendej bnaa

Холбоотой мэдээ

Back to top button