Хамас 12, Израил 30 хүнийг нэмж суллажээ

Израил болон Хамас бүлэг гал зогсоосон тав дахь өдөртөө орон нэмж хүмүүс солилцлоо. Мягмар гарагт /2023.11.28/ Хамас 12, Израил 30 хүн нэмж сулласан байна.
Хамасын сулласан хүний 10 нь Израил, 2 нь Тайланд иргэн байсан юм. Ингэснээр тус бүлэг түр гал зогсоож эхэлснээс хойш 61 Израил, 20 гадаад иргэн буюу нийтдээ 81 хүн суллав. Харин Израил шоронд хоригдож байсан 180 хүнийг суллажээ.

Израилын албан тушаалтнууд Хамас өдөр бүр барьцааны 10 хүн сулласан тохиолдолд гал зогсоох хугацааг нэг өдрөөр сунгана гэж мэдэгдсэн. Хамас зөвхөн хүүхэд, эмэгтэйчүүдийг л суллаж байгаа. Ийм учраас барьцаанд буй ихэнх хүүхэд, эмэгтэйчүүд суллагджээ.
Цаашид гал зогсоох хугацааг сунгахыг хүсвэл Хамас Израил эрэгтэйчүүдийг суллах шаардлага тулгарна. Цагаан ордон мягмар гарагт /2023.11.28/ мэдээлснээр Газад 159 барьцааны хүн үлдсэн байна.
Израил, Хамасын хэлэлцээг зуучилсан Катарын албан тушаалтнууд мягмар гарагт Израил болон АНУ-ын тагнуулын албаны дарга нартай уулзалт зохион байгуулжээ. Тус уулзалт “Хүмүүнлэгийн ажлын төлөө гал зогсоосон дэвшилд суурилан дараагийн шатны тохиролцоонд хүргэх арга зам” хэлэлцсэн аж.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.