Улс төрийн мэдээ

Засгийн газар “Хуралдай”-г дахин санхүүжүүлэх ₮1.2 их наядын бонд гаргаж, захиалгаа авч эхэлжээ

Засгийн газар шинэ бонд гаргаж, захиалгаа аваад эхэлсэн байна. Одоогоор бондын нэр тодорхойгүй.

Өмнө нь мэдээлж байсанчлан, 2017 онд гаргасан “Хуралдай” бондыг ирэх 2024 онд төлөх хуваарьтай. Тус төлөлтийг хойшлуулахын тулд шинэ бонд гаргаж, үүгээр татсан санхүүжилтээрээ “Хуралдай” бондын Засгийн газар буцаан худалдаж авахаар төлөвлөж байгаа юм.

Шинэ бонд нь:

  • 5.5 жилийн хугацаатай
  • 8.1 орчим хувийн хүүтэй юм.

Нийт 350 сая ам.доллар босгох зорилготой. Энэ нь 1.2 их наяд төгрөг болох юм.

Fitch Ratings шинэ бондын зээлжих зэрэглэлийг B ангилалд үнэлжээ

Одоогийн байдлаар, 4.2 тэрбум ам.долларын захиалга ирээд буй талаар Bloomberg агентлаг мэдээлсэн байна. Ази, Номхон далайн бүсээс 46 хувь, Хойд Америкаас 22 хувь, Европ, Ойрх Дорнод болон Африкийн бүсээс үлдсэн 32 хувийн захиалга иржээ

Мөн арваннэгдүгээр сарын 20-ны өдөр, Fitch Ratings агентлагаас тус шинэ бондын зээлжих зэрэглэлийг B ангилалд оруулсан байна.

Fitch Ratings агентлаг цаашлаад, “Монгол Улс улс төрийн тогтвортой байдал, эрх зүйн үнэлгээгээр таван оноотой. Мөн хууль дээдлэх ёс, институци ба зохицуулалтын чанар, авлигын хяналтын үзүүлэлтээр таван оноотой байна. Иймд, эдгээр нь Дэлхийн банкны засаглалын шалгуур үзүүлэлтүүд сайн байгааг харуулж буй” гэж мэдээлсэн байгаа юм.

Шинэ бондоор эргэн төлөлтийг таван жил хойшлуулна

Энэ санхүүжилтээр буцаан худалдаж авахаар төлөвлөж буй “Хуралдай” бонд нь 8.75 хувийн хүүтэй, 390.7 сая ам.долларын дүнтэй юм.

Дээр дурдсанчлан, ирэх онд төлөгдөх ёстой. Харин төлөх эдийн засгийн чадвар сул байгаа тул Засгийн газар буцаан худалдаж авах эх үүсвэр хайна гэдэг нь тодорхой байсан. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар, “Хуралдай” бондын хөрөнгө оруулагчдад буцаан худалдаж авах саналаа Засгийн газар тавиад байсан юм.

Хэрэв шинэ бондыг олон улсын зах зээл дээр амжилттай гаргаж, санхүүжилт босгон, “Хуралдай” бондыг худалдаж авбал эргэн төлөлтийн ачааллыг дахин таван жилээр хойшлуулна.

Төлөгдөөгүй дөрвөн бонд үлджээ

Засгийн газар 2012 онд “Чингис хаан” бонд гаргаснаас хойш өрийн төлбөрийг хойшлуулахын тулд дахин шинэ бонд гаргаж, дахин санхүүжүүлж ирсэн.

Тодруулбал, “Чингис хаан” бондоос хойш “Дим сам”, “Мазаалай”, “Гэрэгэ”, “Хуралдай”, “Номад” зэрэг бондыг гаргасан юм. Сүүлд дурдсан бондууд нь бүгд өмнөх бондоо дахин санхүүжүүлж, төлөлтийг хойшлуулах зорилготой зах зээлд гарсан юм.

Одоогийн байдлаар “Хуралдай”, “Номанд”, “Сенчири”, “Сенчири-2” бондууд төлөгдөөгүй үлдээд байна.

Бусдыг нь төлсөн.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
өмгөөлөгч Зочин
өмгөөлөгч Зочин
11 сар 29, 2023 12:44

өр л тавьж болохгүй шүү АН ч монголыг дефолтонд оруулсан муухай хүмүүс дээ Дархан - Уул аймгийн төсвийг хүртэл хоосолж бүр өрөнд оруулаад өгсөн гэх юм билээ баахан хүн ажлаас х�##�аад шүүхээр тогтоолгосон хүн бүр баахан мөнгө аваад холион бантан хийсэн 2016 оныг хэзээ ч мартаж болохгүй

Зочин
Зочин
11 сар 29, 2023 16:02

Өмгөөлөгч бага ихийн ялгааг мэддэггүй бололтой . 1999-2016 он хүртэлх гадаад өр нэг хүнд 15 сая ноогдож $= 17 боодол нэгт байв.7 жилийн дараа нэг хүнд ноогдох өр ( хүн ам өсөөд) 30сая болчихсон $=35 боодол нэгт болчихжээ.15 сая их үү 30 сая их үү.2- р ангийн хүүхэд ойлгоно.Түүхий эд уул уурхайн баялагийн үнэ дээд хэмжээнд хүрсэн байхад өрийг өрөөр дарж нэмж өр тавьсаар ийм байд�##�д оруулжээ.2008- 2012 онд МАН өнгөтэй өөдтэй компани болгоноос өр зээл тавьж өөрсдөө идэж тарааж өгснөөр 2012- 2016 хүртэл нүүрснээс нэг ч төгрөг орж ирдэггүй челькогийн (МАН)ын өрийг дарсаар байгаад 2017 онд өрөө дарсаны баярыг МАН хийж байсныг санаарай .Одоо бол хамаг хулгайн 95% нь МАНын цагаан ордоныг зааж байна...... ТОО БОДОЖ СУР

Зочин
Зочин
11 сар 29, 2023 14:07

өрийг өрөөр дарсан болж жүжиг зохиогч МАН-ын хулгайчид ээлжит жүжгээ тавьж байна.

Холбоотой мэдээ

Back to top button