Улс төрийн мэдээ
ЗГ: Бага, дундын амрах хуваарь хэвээр, ахлах ангийг 7 хоногоор урагшлуулж магадгүй

Засгийн газрын хуралдаан ид хүйтний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцана. Үүний дунд сургууль, цэцэрлэгийн хичээл сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх асуудал яригдана хэмээсэн.
Энэ тухай Засгийн газрын хуралдааны үеэр дараах мэдээллийг өглөө. Тодруулбал, "Сурагчдын амралтыг өөрчлөх бүрэн эрх нь БШУ-ы сайдад бий. Иймд өнөөдрийн ЗГ-ын хурлаар энэ асуудлыг хөндөөгүй. Харин бага, дунд ангийн хуваарь хэвээр, ахлах ангийн амралтыг долоон хоногоор урагшлуулах асуудал яригдаж байгааг Л.Энх-Амгалан сайд танилцуулсан" гэлээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.