Хоёр Украин эмэгтэй тэтгэврээ цуглуулж армидаа дрон авч өгчээ

Украины Иванова-Франковск мужийн Рожнятив тосгонд оршин суудаг хоёр эмэгтэй тэтгэврээ цуглуулж хоёр камиказэ дрон худалдаж аваад зэвсэгт хүчиндээ хандивласан байна. Людмила Скубриева болон Халина Гил хоёр 40 мянган украин гривна цуглуулсан аж.
Тэд энэхүү мөнгөөрөө Эдельвейс нэртэй зэвсэгт хүчний 10-р довтолгооны бригадад хоёр камиказэ дрон худалдан авч өгсөн байна. Рожнятив тосгоны захиргаа Facebook дээр энэ талаар нийтлэхдээ “Ийм хүмүүсийн ачаар бид дайнд ялалт байгуулна. Ингэж тус дэм үзүүлж байгаа нь сэтгэл хөдөлгөн, урам зориг төрүүлэн ялна гэсэн итгэл найдвар өгдөг” гэж бичжээ.

Орчин үеийн байлдаанд дрон их ашигладаг болсон. Украины дайнд хоёр тал хоёул камиказэ дроныг агаарын цохилт өгөхдөө хэрэглэж байгаа. Камиказэ дронууд нь байг илрүүлж, мөргөн дэлбэрэх зориулалттай зэвсэг юм.
Эх сурвалж: Dnipro Today












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Evii zailuul, ur huuhed ach zee nar ni hna bdiin bol doo.
буруул эмээ нар байнадаа хүн алах зэвсэг бэлдээд..