Гадаад мэдээДЭЛХИЙ

Хятадын засгийн газрын зөвлөх Аристотель байсан эсэхэд эргэлзэв

Эртний Грекийн алдарт философич Аристотель оршин байсан уу? Энэ асуултыг БНХАУ-ын судлаач Жин Цаньрон энэ асуултыг дэвшүүлснээрээ Хятадын сошиал платформ дээр олны анхаарлыг татсан байна.

Жин түүхч биш харин Бээжин дэх Рэнмин их сургуульд багшилдаг АНУ-Хятадын харилцааны мэргэжилтэн юм. Тэрбээр мөн БНХАУ-ын Засгийн газарт зөвлөхөөр ажилладаг.

Доуин буюу Хятадын ТикТок дээр түүний Аристотелийн тухай ярьж байгаа бичлэг өнгөрсөн сард олны анхаарлыг татаж, барууны орнуудын түүх үнэхээр итгэж болох эсэх талаар мэтгэлцээн дэгдээжээ.

Жин Аристотель 2 мянган жилийн өмнө амьдарч байсан хэр нь оршин байсан талаар түүхэн бичиг 13-р зуунаас өмнөх үеэс олдоогүй гэсэн юм. Мөн түүнийг 11-р зуунд Европт цаас орж ирэхээс өмнө олон сая үгтэй хэдэн зуун ном бичих боломжгүй гэж ярьсан байна.

Доуин дээр явсан бичлэг дээр Жин “Аристотель зүгээр л гэнэт гарч ирсэн. Үүн дээр нэмэгдээд тэр оптик, ёс зүй, эдийн засаг, улс төр гэх мэт зүйлсийг хамарсан мэдлэгтэй нь илүү сэжиг төрүүлэм” гэжээ.

Түүхчид түүний үүсгэсэн аргументыг өнгөцхөн, алдаа мадагтай гэж шүүмжилсэн юм. Учир нь Лао Зи зэрэг Хятадын эртний философичдын эсрэг хүртэл ийм аргумент үүсгэх болох аж.

Жиний хэлсэн үг нь дэлхий дахинд барууны өнцгөөс хараагүй, шинэ түүхийн хувилбар хэрэгтэй гэж үздэг зарим үндсэрхэг үзэлтэй Хятад иргэдийн хандлагыг харуулав.

Өнгөрсөн сард олны анхаарлыг татсан бичлэг дээрээ Жин “Зарим шинжээчдийн хийсэн дүн шинжилгээгээр 3 сая үг бичнэ гэдэг нь Газар дундын тэнгис, Европоос Хар тэнгис хүртэлх бүх нутаг дээр 100 жилийн турш үйлдвэрлэсэн хонины арьсаар хийсэн илгэн цаасыг Аристотель өгсөн ч хүрэхгүй” гэжээ.

Тэгвэл Харвардын их сургуулийн эртний түүхийн профессор Пол Космин “Тэр Грек бичвэрийн стандарт тавцан болох папирус дээр бичдэг байсан” хэмээсэн юм. 2200 жилийн өмнө БНХАУ-д цаасыг бүтээхээс өмнө эртний Египетэд папирус нэртэй ургамлын гаралтай цаас мэт материал бүтээдэг байсан аж.

Папирусыг эртний Египет болон Грект папирусыг бичвэр буулгахад түгээмэл ашигладаг байжээ. Мөн Пенсильванийн их сургуулийн сонгодог бичвэр судлалын профессор Жереми МакИнери “Бусад гүн ухаантнууд МЭӨ 3-р зуунд Аристотелийн зохиолуудыг иш татсан нотолгоо байгаа” гэж хэлсэн юм.

Эх сурвалж: South China Morning Post

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-02 22:17

Хятадууд ингэж давардаг юм шүү удахгүй их юм хуцна

Зочин
Зочин
2023-12-02 23:48

Хятадын дөнгүүр нь гэхэд л ийм өнгөц мэдлэгтэй. дэлхийд онигоо болждээ

Зочин
Зочин
2023-12-03 01:58

Хятад хятдаа өмөөрнө. Эртний хятдын философчдын эсрэг ханд�##�т үүсгэсэн гэж агуу Aристотелийг хүртэл шүүмжлэх юмаа энэ хятдууд. Бас л даварсан улс шүү

Зочин
Зочин
2023-12-03 20:14

АН ын баабарын өрөөсөн дугуй мөн дөө

Холбоотой мэдээ

Back to top button