Улс төрийн мэдээ

Өнөөдөр болно гэгдсэн "Мартаж үл болно" жагсаалыг хойшлуулжээ

"Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатар нарын хүмүүс энэ сарын 2 буюу өнөөдөр Төв талбай дээр "Мартаж үл болно" нэртэй жагсаал зохион байгуулна гэж зарласан.

Тэгвэл жагсаалыг хойшлуулсан байна.

Одоогоор тэдний хэдэн хүмүүс Өмнөговь аймаг, Тавантолгойн орд газарт явцгааж байгаа юм байна. Тэд өчигдөр орой Өмнөговиос шууд дамжуулалт хийж, иргэдийг тэмцэлд уриалснаас гадна нүүрсний хулгайн гэх асуудлыг дахин сануулжээ.

Өнгөрсөн долоо хоногт А.Отгонбаатар нь "Босоо хөх Монгол" ТББ-ын төлөөллийн хамт хэвлэлийн бага хурал хийсэн. Үүгээр өнөөдөр жагсаал хийнэ гэж мэдэгдсэн юм. Харин товлосон хугацаандаа Өмнөговь аймагт ажиллаж байгаа нь хойшлуулсны тэмдэг аж.

Нүүрсний сонсгол эхлэх дараагийн өдрүүдэд төв талбай дээр жагсаал зохион байгуулах сэдэл санаа, төлөвлөгөө хөшигний ард яригдаж буй. Жүжигчин У.Цогтбаяр нүүр хуудастаа "Би жагсаалд оролцохгүй" гэж мэдэгдсэн нь, тодорхой чиглэлээс жагсаал зохион байгуулалцах санал ирсэн гэж битүү утгаар ойлгогддог.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-04 19:01

Жагса�##� яар�##�тай болох ёстой

Зочин
Зочин
2023-12-05 07:15

Аливаа зохион байгуул�##�ттай хийгдэж буй зүйлс ёс зүйг эрхэмлэж, зөв зүйтэй, товч тодорхой, баримт нотолгоотой, хариуцлагаа хүлээж чаддаг байх. Ихэнх нь шантааж хийх, олныг зөв чиглүүлэх бус явагддаг болоод бн

Холбоотой мэдээ

Back to top button