Энтертайнмент

УДЭТ өнөөдөр "Гамлет"-ыг харааны бэрхшээлтэй иргэдэд үнэгүй толилуулна

НҮБ-аас 1981 онд жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэхүү өдрийг тохиолдуулан Улсын драмын эрдмийн театрын хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд У.Шекспирийн зохиол "Гамлет" төслийг харааны бэрхшээлтэй иргэддээ зориулан хүргэх гэж байна.

Тодруулбал, дууны нэмэлт тайлбар, эффект ашиглан 2023 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр 18.00 цагаас Улсын хүүхэлдэйн театрт үнэ төлбөргүй нээлттэй сургалт, уншлага, тоглолт зохион байгуулах гэж байна.

Улсын хүүхэлдэйн театрын суудлын тоо хязгаартай тул хамрагдахыг хүсвэл 91912394, 89066674 утасны дугаарт болон Улсын драмын эрдмийн театрын чатаар бүртгүүлэх боломжтой.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button