Улс төрийн мэдээ

Сануулах нь: Хөгжлийн индексүүдэд ухарсан, гацсан Монгол Улс

Он солигдох дөхөж буй энэ өдрүүдэд Монгол Улс олон улсын индексүүдэд ямар байрт эрэмбэлэгдэж буйг дахин нэг сануулъя.

Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 88-р байр. 2022 оноос энэ нь хоёроор ахисан үзүүлэлт.

Авлигын индекс 2023 онд шинэчлэгдээгүй байна. 2022 оныхоор 116-р байр. 2021 оноос зургаан байраар ухарсан.

Ардчиллын индексээр 2022 онд 66-р байр. 2021 оноос дөрвөн байраар ухарсан.

Аз жаргалын индекс 61-р байр. 2022 оноос долоон байраар ахисан.

Хүний хөгжлийн индекс 2023 онд 96-р байрт тус тус жагсаад байна.

Олон улсын байгууллагууд глобализмын бодлогоор индексүүдийг жагсаадаг. Гэхдээ чухам энэ үзүүлэлтүүдээр өнөөгийн дэлхийд улсын хөгжлийг, бодит нөхцөл байдлыг тольддог. Мөн индексүүдэд тулгуурлан гадаад худалдаа, хамтын ажиллагааны шинэ боломжууд нээгддэг.

Уг нь Хэвлэлийн эрх чөлөөний индексээр хоёр байраар ахисан ч өчигдөр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг баривчилсан үйл явдал боллоо. Ирэх сонгуулийн жил хэвлэл мэдээллийн байгууллагууд идэвхийлэн ажиллана. Энэ индексээ урагшлуулж чадах уу, дахин ухрах уу.

Аз жаргалын индексээр долоон байраар ахисан. Харин бусдаар, улс төрийн хувьд том үзүүлэлтүүд болох авлигын, ардчиллын индексээр 4-6 байраар ухарсан байгаа юм. Үүнд дахиад, ухарсаар байх уу, эсвэл эерэг өөрчлөлтийг 2024 онд үзүүлж чадах уу гэдэг хүлээлттэй.

Олон улсын индексүүдийн өмнө бид нэг талаас хариуцлагатай байх үүрэг хүлээдэг. Энэ үүрэг голчлон иргэдэд биш эрх баригчдад оногддог. Ардчиллаа, эрх чөлөөгөө хайрлах уу, авлига албан тушаалын асуудлыг бууруулах уу. Эсвэл хуучин барилаа хадгалсаар байх уу гэдэг хандлагын сануулгыг улстөрчдөд сэтгүүлч баривчлагдан, хоригдсон өдрийн маргааш сануулмаар байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-05 09:39

ЗАСГИЙН ГАЗАР ГОЛ АЖИЛ БОЛОХ ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛД ОГТ АНХААРАХГҮЙ БАЙНА. АСУУДАЛТАЙ САЙД НАРАА ХАЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА.

Зочин
Зочин
2023-12-05 12:05

Хулгай авлига луйвраар хагартлаа баяжсан хэсэг монголчууд аз жарг�##�тай байна гэж дэлхийгээр нэг орилж чарлаж байгаад 61-р байранд орсон байхдаа. Дэлхийн олон улсыг хуурч чадаж байна шүү. Баригдв�##� дуусаа.

Холбоотой мэдээ

Back to top button