Улс төрийн мэдээ

Ерөнхийлөгч Ханбогд сумын газрыг хятадуудад эзэмшүүлсэн асуудлыг яаралтай шалгах чиглэл өглөө

МУ-ын ерөнхийлөгчийн тамгын газраас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цаг үеийн асуудлаар засгийн газарт чиглэл өгснийг Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч бөгөөд ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр танилцууллаа.

Тодруулбал,

Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдал, үндэсний аюулгүй байдал, үндэсний эв нэгдэл гэсэн гурван асуудал МУ-ын ерөнхийлөгчийн бодлогын гол цөм байдаг юм. Сүүлийн үед УИХ дээр нэгэн ноцтой мэдээлэл яригдаж олон нийтийг нэлээд цочирдууллаа.

Энэ нь юу вэ гэхээр монгол улсын үндсэн хууль, газрын тухай хууль, бусад хууль тогтоомжуудыг илтэд зөрчиж байгаа асуудал яригдаж олон нийтийг цочирдуулсан. Тухайлбал, Өмнөговь аймгийн газар нутгийг гадаадын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн тухай ноцтой баримт ил боллоо. Энэ асуудал МУ-ын ерөнхийлөгч онцгойлон анхаарлаа хандуулж, засгийн газарт хууль хүчний чиг үүрэг хэрэгжүүлэх ёстой байгууллагуудыг яаралтай ажиллуулж хууль сахиулах үйл ажиллагааг яаралтай хэрэгжүүлж үр дүнг нь ард түмэнд нээлттэй ил тод болгож мэдээлэх ёстой гэсэн байр суурийг ерөнхийлөгч илэрхийлж байгаа юм.

МУ-ын ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэд хаяглаж, монгол улсын газар эзэмшилт ашиглалтыг шалгах тухай гэх уг чиглэлд "Монгол улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байж нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны хувьд хуваагдахаар үндсэн хуулиар баталгаажуулсан байдаг. Газар нутгийн халдашгүй дархан байдал түүнийг сахин хамгаалах нь монгол төрийн үндсэн үүрэг, үндэсний аюулгүй байдлын нэн чухал бүрэлдэхүүн хэсэг мөн. УИХ-ын хянан шалгах түр хорооноос 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулсан нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үеэр улсын үндэсний тусгаар тогтнолын баталгаа болсон газрыг үндсэн хуулийг зөрчиж гадаад улсын иргэн, хуулийн этгээдүүдэд эзэмшүүлсэн талаарх баримт мэдээлэл нотлогдож гаргаж тавьлаа.

Иймд МУ-ын засгийн газар хууль тогтоомжийг хэрэгжүүлж хяналт тавих үндсэн чиг үүргийнхээ хүрээнд монгол улсын газрын нэгдмэл сан, газар эзэмшилт, ашиглалт, түүний хяналтын асуудлаар холбогдох арга хэмжээг хуулийн хүрээнд авч, гэм буруутай этгээдүүдийг хуулийн байгууллагад шилжүүлж, энэ талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний мэдээллийг шуурхай танилцуулж ажиллахыг чиглэл болгож байна" гэжээ.

_Ерөнхийлөгчийн хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал “Бид нэг Үндсэн хуультай. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 зүйлийн 3 дахь хэсэгт бэлчээр, нийтийн эдэлбэр газраас бусад газар нутгийг Монгол Улсын иргэнд эзэмшүүлнэ гэж заасан байдаг. Тухайлбал иргэн өмчилсөн газар нутгийнхаа эрхийг шилжүүлэх бол төр тодорхой хяналт тавина гэж Үндсэн хуульд заасан. Төрийн байгууллагын эрх бүхий зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлж, ашиглуулж болохгүй. Үндсэн хуулиас илүү хууль гэж байхгүй. Газрын тухай хууль ч Үндсэн хуулийг давахгүй" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-07 10:55

Утааны асуудлаа шийдэхгүй юмуу. Бүгд л хордож байгаа бус уу

Зочин
Зочин
2023-12-07 11:07

hurelsukh ooroo sh dee

Зочин
Зочин
2023-12-07 12:39

Хүрэлсүх мэдээгүй байсан гэвэл хэн итгэх юм бэ ингээд л иргэдийг мангуу гээд бгаамдаа энэ ерөнхийлөгчтэй байснаас бгаагүй нь дээр

Зочин
Зочин
2023-12-07 14:39

Ханбогд сумын газрыг Хятатуудад өгсөнийг одоо мэдэж байгаа нь төрийн сонор сэрэмж хараа хян�##�тгүй болсныг тодорхой харагдаж байна.

Холбоотой мэдээ

Back to top button