Нийгэм мэдээ

"Хархорум" олон улсын анхдугаар кино наадам нээлтээ хийлээ

Монголын кино урлагийн салбарт гадаадын уран бүтээлчдийн анхаарлыг хандуулах, хамтран ажиллах, дотоодын кино үйлдвэрлэлийг олон улсын жишигт хүргэх зорилготой “Хархорум” кино наадам нээлтээ хийлээ.

Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл, Кино гүүр хөгжлийн холбоо ТББ хамтран тус наадмыг энэ сарын 07-12-ны өдрүүдэд зохиогдоно.

Энэхүү кино наадмыг дэлхий даяар хүний эрхийг дээдэлж, аливаа ялгаварлалаас ангид бүх талаар тэгш эрхтэй байхыг баталгаажуулсан. Хүний эрхийн түгээмэл тунхаг батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан “Хүний эрх 75” сэдвийн дор зохиогдож байгаагаараа онцлог юм.

“Хархорум” олон улсын кино наадам нь жил бүр онцлог нэгэн сэдэвт анхаарал хандуулах ба тухайн сэдвээр сүүлийн хоёр жилд бүтээсэн уран сайхны кинонуудыг сонгон оролцуулж шилдэг уран сайхны кино, шилдэг баримтат кино, тухайн сэдвийн ивээн тэтгэгчийн нэрэмжит шагнал гэсэн нэр хүндтэй гурван шагналын төлөө өрсөлдүүлнэ. 

Тус кино наадмын хөтөлбөр боловсруулагчаар Н.Цогтбаяр, Б.Онон, ОХУ-ын Мариа Разакамболи, БНСУ-ын Ким Ян Ву нар ажилласан бол шүүгчээр Английн найруулагч, зохиолч, Оскарын шагналт найруулагч Малколм Кларк, БНСУ-ын жүжигчин Ким Хе На, кино зохиолч, найруулагч Н.Уранчимэг, жүжигчин С.Ариунбямба, эрхзүйч Ч.Алтангэрэл нар ажиллаж байгаа аж. 

Наадмын үеэр 15 улсын 22 киног үзэгчдийн хүртээл болгоно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button