Улс төрийн мэдээ

Б.Ганхуягийг сонсголд оролцуулахаар хуулийн байгууллагад хандсан ба хандаагүй

ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг өдгөө цагдан хоригдож байгаа.

Харин нүүрсний сонсголын эхний шатанд гэрчээр дуудагдсан 178 хүний нэгэнд Б.Ганхуяг багтсан. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр багтаан зарласан.

Гэвч дараа нь Б.Ганхуягийг сонсголд оролцуулах боломжгүй гэж мэдэгдсэн талаар дахин Б.Энхбаяр сайд мэдээлсэн байдаг. Үүгээр, хуулийн боломж байхгүй гэдгийг өөрөө хуулийн сайд, хуульч хүн байж Б.Энхбаяр яагаад анх гэрчээр зарлав. Б.Ганхуягийг дуудна, оролцуулна гэдэг мессежийг өгчхөөд дараа нь "Хуулийн боломж байхгүй" гэж мэдэгдсэн нь ямар учиртай вэ зэрэг асуулт үүссэн юм.

Үүний дараа УИХ-ын гишүүн С.Ганбаатар шүүхээс бичиг гаргуулж авснаа танилцуулсан. Үүнд нь "Б.Энхбаяр сайд Б.Ганхуягт холбогдох асуудлаар бидэнд хандаагүй" гэсэн утга багтсан байв.

Гэтэл хариуд нь Б.Энхбаяр дахин албан бичиг гаргаж тавилаа. Үүнд нь, УЕПГ-аас Б.Энхбаярт "Б.Ганхуягийг гэрчээр оролцуулах боломж байхгүй" гэж дурдсан агуулга дурдагджээ.

С.Ганбаатар шүүхээс, Б.Энхбаяр прокуророос бичиг авсан болж таарав.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-08 17:25

ЭТТ -н санхүүжилтээр тз барих �##�дарт оффтек \нууц\ гэрээ яригдааад бүтэн жил өнгөрхөд нийтэд ил болсонгүй . Уг гэрээг үзгэлсэн хүмүүс нь Баттулга Хүрэлсүх Занданшатар гэрээг гүйцэтгэгчид нь Ганхуяг голомтын Баясг�##�ан Баттулгаас х\баатарын хэргэм хүртсэн Удаанжарг�##� ... гээд хөврөнө томчууд оролцсон том хулгай энд бга шүү гэж учир мэдэх олон ч хүн хэлдэг. Ард түмнээсээ нууц�##�ж бгд цөлөмдөг тэр ждү,х\банк, бзс мэт бусад сангууд төк -н худ�##�дан ав�##�тууд, нүүрс, тендер, автобусны худ�##�даа гэх мэт нууц�##�сан болгон нь бүгд хулгай луйвар байж .Одоо ч ард иргэдийн мэдээгүй бга нууцлагдсан хичнээн ч хулгай байгааг хэн мэдлээ тэрний нэг нь тэр оффтэйк гэрээ № нэг амьд гэрч нь ГАНХУЯГ

Зочин
Зочин
2023-12-08 18:45

Б.Энхбаяр сая л прокуророос аваа биз

Холбоотой мэдээ

Back to top button