АН-ын бүлэг: АМГТГ-ын дарга нь цэнгэж явна. Ж.Ганбаатарт хариуцлага тооц

УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ.
Энэ удаад бүлгээр шатахуун, түлшний хомстолын асуудлыг авч хэлэлцжээ. Улмаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарыг огцруулахыг шаардахаар санал нэгдсэн байна.
Бүлгийн мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан “Эрх баригчид болон УУХҮЯ-ны шийдвэрийг хий дэмий харж, иргэд хүнд байдалд ороод байна. Хоёр сарын өмнөөс л хомстол үүснэ гэж ярьж байсан. Өнөөдөр салбарын сайд мэдээлэл хийсэн ч шийдэл огт ярьсангүй" гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Н.Ганибал “Одоо эрх баригчид болохгүй бүхнээ АН руу чихдэг арга мэх дуусаж байх шиг. Эсвэл хоёр хөрш рүүгээ наадаг. Ажлаа хийдэггүй, асуудлыг бултуулахад л мэргэшсэн төртэй боллоо.
АМГТГ-ын дарга нь өөрөө баярлаж, цэнгээд явж байна. Төр иргэдийнхээ асуудалд ингэж л хандаж байна. Ерөнхий сайд нь Ж.Ганбаатарт нэн яаралтай хариуцлага тооцох ёстой" гэлээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АН МАШ ЗӨВ АСУУДЛЫГ ТАВЬЖЭЭ. ЭНЭ ХҮЙТЭНД ШАТАХУУН ТАСАЛДАНА ГЭДЭГ БАЙЖ БОЛШГҮЙ АЛДАА. ГАНБААТАР САЙН ДУРААРАА ОГЦРОХГҮЙ БОЛ ТАНХИМААРАА ОГЦРОХ ЁСТОЙ. ӨЧИГДӨР ТҮРГЭНИЙ ТЭРЭГ Ч ЯВЖ ЧАДАХГҮЙ БОЛСОН БАЙСАН. ГАМШИГ ГАРВАЛ ТЭР ТҮГЖРЭЛД ЯАХ ВЭ.
Сан�##� нийлж бн
МАН засаг барьж чадахгүй чихэр гоймонгийн наймаачинд бэнзээн түлш өгөөд нөгөөх нь нүүрээ ул�##�зуулан явжийнэ гэж яриад. Төрийн �##�ба хаахад төв бөгөөд бардам явах байт�##�...ш�##�чийсан наймаачин хийж чадахгүй аж