Нийгэм мэдээ

Өсвөрийн төгөлдөр хуурчдын олон улсын уралдаанд амжилттай оролцсон багш, сурагчдыг шагналаа

Бүгд Найрамдах Чех улсын Усти над Лабем хотноо 2023 оны 11 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд өсвөрийн төгөлдөр хуурчдын олон улсын "Virtuosi per musica di pianoforte" 56 дахь уралдаан болж, гран-при шагналыг манай улсаас хүртсэн билээ. Энэхүү уралдаанд эх орноо төлөөлж амжилттай оролцсон Монгол улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш, сурагчдыг Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр хүлээн авч уулзжээ.

Мөн энэ үеэр МУК-ийн Цөөхүүл хөгжмийн нэгдлийн эрхлэгч, мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш Г.Оюун-Эрдэнийг “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнасан байна.

Өсвөрийн төгөлдөр хуурчдын олон улсын "Virtuosi per musica di pianoforte" 56 дахь уралдаанд МУК-ийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн МТХТ-ийн 7 сурагч оролцож, гран при буюу тэргүүн байрыг 4а ангийн сурагч Б.Гүен /Бэлтгэсэн багш Г.Оюун-Эрдэнэ/ эзэлсэн. Гуравдугаар байрыг мөн 4а ангийн сурагч Б.Очир-Эрдэнэ /Бэлтгэсэн багш Т.Нямсүрэн/, тусгай байрыг 7а ангийн сурагч Н.Саруул, 8а ангийн сурагч Т.Оюу /Бэлтгэсэн багш Н.Ганчимэг/, 7а ангийн сурагч Б.Энхсаруул /Бэлтгэсэн багш /Т.Нямсүрэн/ нар эзэлжээ.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button