Гадаад мэдээДЭЛХИЙ

Хоёр умайтай эмэгтэй ихэр хүүхдээ өлгийдөн авлаа

АНУ-ын Алабама мужийн оршин суугч Кельси Хатчер нэртэй эмэгтэй хоёр умайтай төрсөн байна. Тэрбээр энэ хавар хөл хүнд болж эмчийн үзлэгт орж хэт авианд харуулахад хоёр умайд хоёуланд нь жирэмсэлсэн гэдгээ мэдсэн юм.

Тэгвэл Хатчер өнгөрсөн долоо хоногт амаржиж, ихэр хүүхдээ нэг хоногийн зайтай төрүүлжээ. Ихрүүдийн эгч Рокси нь мягмар гарагийн /2023.12.19/ орой төрсөн бол  дүү Ребел 10 цагийн дараа төрсөн байна.

Амаржсаныхаа дараа Хатчер “Хэзээ ч ингэж жирэмсэлж, төрнө гэж төсөөлж байгаагүй. Хоёр охиноо энэ ертөнцөд эрүүл саруул, эсэн мэнд авчрах нь бидний зорилго байсан. Бирмингхем дэх Алабамагийн их сургуулийн эмнэлэг энэ зорилгыг биелүүлэхэд тус боллоо” гэж хэлсэн юм.

Мөн тэрбээр хүүхдүүд хоёр өөр төрсөн өдөртэй болсон нь зохимжтой гэж бодож буйгаа илэрхийлсэн байна. Хүүхдүүд үнэхээр ихэр мөн үү гэх асуулт танд байж магадгүй. Тэгвэл үүнд Алабамагийн их сургуулийн профессор Ричард Дэйвис хариулахдаа “Зарчмын хувьд тийм бас үгүй” гэж хариулжээ.

Дэйвис “Охидыг өөр өндгөн эсийн ихрүүд гэж хэлэхэд буруудахгүй байх. Зүгээр л хоёр өөр умайнд байсан болохоос, эцсийн эцэст тэд нэг гэдсэнд л өсөж бойжсон” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: Sky News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button