Нийгэм мэдээ

ШШГЕГ-ын ажилчдын хотхон 3 дахь өдрөө халаалтгүй байна

Баянзүрх дүүргийн 16-р хороонд байрлах ШШГЕГ-ын 1500 оршин суугчтай хотхоны дулааны шугам хагарч задарсны улмаас гурван хоног халаалтгүй хүнд нөхцөлд байгаа аж.

Энэ талаар "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-иас тодруулахад "Гэмтэл гарсан тул засвар хийсэн. Одоо дүүргэлт хийж байна. Өнөөдөр үдээс хойш халаалт хэвийн болно" хэмээлээ.

Шүүхийн шийдвэрийн тус хотхоны эхний байрууд анх 2005 онд баригдсан бөгөөд 400 гаруй өрхийн 1500 орчим иргэн оршин суудаг байна.

Өчигдөр буюу 12 сарын 24-ний өдөр Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын газрын дарга М.Пүрэвжав нар газар дээр нь очиж танилцжээ.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button