Нийгэм мэдээ

Алдаатай хэвлэсэн цэнхэр дэвсгэртэй улсын дугаар ашигласан жолоочийг 50 мянгаар торгожээ

Тээврийн цагдаагийн албанаас цахим орчинд энэ оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Ямар их цэнхэр дугаар харагдаж байна. Овоо их тараажээ гээд эзэмшигчийг нь шалгатал хар өнгийн тээврийн хэрэгслийн өнгө нь мөнгөлөг байна” гэх мэдээлэл нийтлэгдсэнийг зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгахад Засгийн газрын Автобааз ТӨҮГ-ын эрх бүхий албан тушаалтан нь байгууллагын тээврийн хэрэгслийн улсын дугааруудыг цэнхэр дэвсгэртэй дугаараар солиулах үедээ “УБҮ” гэх тэмдэглэлийг “УНҮ” гэж алдаатай бичин хүргүүлэн, хэвлүүлж, уг тээврийн хэрэгсэлд алдаатай хэвлэсэн улсын дугаарыг зүүж замын хөдөлгөөнд оролцуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 56 дахь хэсгийн 2-д заасныг зөрчсөн нь тогтоогдсон байна.

Дээрх зөрчлийн холбогдогчид 500 нэгжтэй тэнцэх 500,000 төгрөгөөр торгох, уг тээврийн хэрэгслийн улсын дугаар алдаатай хэвлэгдсэнийг мэдсээр байж жолоодон замын хөдөлгөөнд оролцсон жолоочид 50 нэгжтэй тэнцэх 50,000 төгрөгөөр торгох, жолоодох эрхийг 3 сарын хугацаагаар хасах шийтгэлийг тус тус оногдуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2023-12-26 14:30

Дандаа луйвар з�##�илан монголчууд ийм болохоор хотын соёл суухгүй байгаан

Холбоотой мэдээ

Back to top button