Нийгэм мэдээ

Ипотекийн зээлийн 60.4 хувийг 2.5 сая хүртэлх цалинтай өрхүүд эзэлж байна

Ипотекийн зээл 2023 оны 11-р сарын байдлаар 113,503 зээлдэгчийн нийт 7,435.9 тэрбум төгрөг байгаа бөгөөд өмнөх оны мөн үеэс 16.6 хувиар өсжээ. Тодруулбал, хөтөлбөрийн эх үүсвэрээр 84,717 зээлдэгчийн 5,057.5 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. МИК ОССК-д шилжсэн зээлийн үлдэгдэл 3,797.8 тэрбум төгрөг байгаа бөгөөд үүнээс хөтөлбөрийн эх үүсвэрээр олгосон зээл нь 3,790.8 тэрбум төгрөг байна.

Ипотекийн зээлийг эх үүсвэрээр задалж үзвэл, 68.0 хувь нь хөтөлбөрийн, 31.3 хувь нь банкнуудын өөрийн, 0.7 хувь нь бусад эх үүсвэрээр олгосон зээл байна. Тайлант сард шинээр 1,970 зээлдэгчид 243.5 (үүнээс хөтөлбөрийн хүрээнд 1,202 зээлдэгчид 127.0) тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ.

Нийт ипотекийн зээлийн 16.7 хувь буюу 1,244.4 тэрбум төгрөгийн зээл орон нутагт ногдож байна. Орон нутгийн ипотекийн зээлийн 73.8 хувь нь хөтөлбөрийн, 25.9 хувь нь банкны өөрийн, 0.2 хувь нь бусад эх үүсвэрээр олгожээ.

Өрхийн орлого нь 2.5 сая төгрөг хүртэлх иргэд нь нийт зээлдэгчдийн 60.4 хувийг, нийт зээлийн үлдэгдлийн 43.6 хувийг бүрдүүлж байна.

Нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн 1.3 хувь нь анхаарал хандуулах, 1.2 хувь нь чанаргүй зээл байгаа ба чанаргүй зээлийн 68.5 хувийг банкуудын өөрийн, 30.8 хувийг хөтөлбөрийн, 0.6 хувийг бусад эх үүсвэрээр олгосон зээл бүрдүүлж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button