Нийгэм мэдээ

Улсын хэмжээнд 64.7 сая толгой мал тоологджээ

Улсын хэмжээнд 2023 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 64.7 сая толгой мал тоологджээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 9.1 хувиар буурсан үзүүлэлт аж.

Тодруулбал нийт мал сүрэгт адуу 4.8 сая буюу 7.5 хувь, үхэр 5.3 сая буюу 8.3 хувь, тэмээ 473.9 мянга буюу 0.7 хувь, хонь 29.4 сая буюу 45.5 хувь, ямаа 24.6 сая буюу 38.1 хувийг тус, тус эзэлж байна.

Энэ оны эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр Архангай аймаг адуу, үхэр, Хөвсгөл аймаг хонь, Өмнөговь аймаг тэмээ, Баянхонгор аймаг ямааны тоогоор тэргүүлжээ.

Харин хамгийн их малтай таван аймагт Хөвсгөл аймаг 5.7 сая толгой мал, Төв аймаг 4.9 сая толгой мал, Архангай аймаг 4.8 сая толгой мал, Өвөрхангай аймаг 4.7 сая толгой мал, Хэнтий аймаг 4.4 сая толгой мал тоолуулж шалгарсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button