Эрдэмтэд хиймэл оюун ухааны тусламжтай шинэ антибиотик илрүүлжээ
Эрдэмтэд хиймэл оюун ухааны тусламжтай эмд тэсвэртэй Стафиллококк ауриуст (MRSA) үйлчлэх шинэ ангиллын антибиотик илрүүлсэн байна. Энэ нь сүүлийн 60 жилд илрүүлсэн анхны шинэ ангиллын антибиотик юм.
“MRSA”-ийн улмаас жил дүр дэлхий даяар олон мянган хүн нас бардаг. Тус бактерийг устгаж чадах шинэ антибиотик гаргаж авна гэдэг нь антибиотикийн тэсвэржилттэй тэмцэхэд тусална.
Судлаачид шинэ антибиотикийн төрөл илрүүлсэн ажлаа “Nature” сэтгүүлд нийтэлсэн байна. Тус эрдэм шинжилгээний ажилд оролцсон Массачусетсийн Технологийн их сургуулийн Анагаах ухааны инженер Жеймс Коллинс “Хиймэл оюун ухааны сурсан мэдээллийг ашиглан аль молекулууд сайн антибиотик болно гэдгийг таамаглаж болно” хэмээжээ.
Эрдэмтэд 39 мянга гаруй бодисын “MRSA”-ийн эсрэг үзүүлэх үйлдлийн мэдээллийн өгөгдлийг хиймэл оюун ухаант өгч, аль сайн үйлчлэлтэйг нь ялгажээ. Мөн эдгээр бодисуудын хүний биед бага хохирол учруулдгийг нь ялгахын тулд гурван өөр хиймэл оюун ухаан ашигласан байна.
Бактерийн эсрэг үзүүлэх үйлчлэл болон хүний биед бага гаж нөлөө үзүүлэх мэдээллийг нэгтгэн “MRSA”-тай үр дүнтэй тэмцэж чадах бодисуудыг ялгасан юм. Тэд нийтдээ 280 гаруй бодис илрүүлжээ.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.