Гадаад мэдээДЭЛХИЙ

Ээжийгээ хөнөөсөн Жипси Рөүзийн эмгэнэлтэй түүх

Экс найз залуутайгаа хамтран ээжийгээ хөнөөсөн Жипси Рөүз шоронгоос эрт суллагдсан нь олны анхаарлыг татаад байна. 32 настай Жипси ээж Ди Ди Бланкардаа хөнөөсөн гэдгээ 2015 онд шүүхийн өмнө хүлээсэн юм.

Тэрбээр тухайн үед үерхдэг байсан найз залуу болох Николас Годежонтой хамтран тус хэргийг үйлдсэн юм. Ди Ди Жипсийг бага байхаас нь эхлэн олон нийтийн анхаарлыг татах зорилгоор ашиглаж, хүчирхийлсэн. Тухайлбал Ди Ди түүнийг ямар ч өвчин эмгэггүй байхад тэргэнцэр дээр суулган, шаардлагагүй эм тариа хийлгэж, үсийг нь хусаж булчингийн тэжээлийн хямрал, цусны цагаан эсийн хорт хавдар гэх мэт өөр эмгэгээс шаналдаг мэт харагдуулсан байна.

Жипси Рөүз, Ди Ди Бланкард

Үүнд нь олон нийт итгэж Жипсид сайн дурын байгууллагууд тусалсан юм. Бага байхдаа амссан хүчирхийлэлдээ өс санасан Жипси найз залуутайгаа хамтран 2015 онд ээжийгээ хутгалж хөнөөгөөд хэргийн газрын орхин зугтсан байна. Цагдаа нар тэднийг Годежоны гэрт нуугдаж байхад нь баривчилсан юм.

2015 онд болсон шүүх хурлаар Жипси гэм буруугаа хүлээн 10 жилийн хорих ял сонссон , харин Годежон давж заалдах боломжгүйгээр бүх насаараа хоригдох болсон байна. Тухайн үед шериф Жим Арнотт тус хэргийг “Бүх зүйл харагдаж байгаа шиг ээ энгийн байдаггүй. Энэ бол нууц болон олон нийтийг хууран мэхэлсэн явдлаар хүрээлэгдсэн хэрэг” гэж хэлж байжээ.

Ник Годежон

Жипси шоронд байхдаа хэд хэдэн удаа ярилцлага өгч, өөрийнхөө намтрыг бичсэн аж. Түүний намтар ирэх нэгдүгээр сард худалдаанд гарна. Тэр өнгөрсөн пүрэв гарагт /2023.12.28/ эрт суллагдаж, баасан гарагт /2023.12.29/ өөрийн “Facebook” хаяг дээрээ “Эрх чөлөөтэй болсны анхны селфи” тайлбартай зураг нийтэлжээ.

Тэрбээр шоронд байх үедээ Райан Скотт Андерсонтой хуримаа хийсэн юм. Андерсон Луизиана мужид багшаар ажилладаг байна. Жипси хуримынхаа талаар “People” сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Суллагдаад гэртээ очихдоо би нөхөртэйгөө хамт очно гэдгээ мэдэж байгаа. Бид бие биеэ маш сайн дэмждэг гэр бүлийн харилцаа үүсгэх болно. Надад дутагдаад байсан зүйл бол тэр” гэж хэлсэн аж.

Эх сурвалж: BBC, People

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button