100 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны эмэгтэй
Дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтаас харвад “L’Oreal” компанийн өв залгамжлагч Франсуа Беттанкурт Майерс 100 тэрбум ам.долларын хөрөнгөтэй хамгийн анхны эмэгтэй болсон байна.
“Bloomberg”-ийн тэрбумтнуудын индекс 70 настай түүнийг дэлхийн 12 дахь хамгийн чинээлэг хүнээр тодруулжээ. Беттанкурт Майерс нь “L’Oreal” компанийн ТУЗ-ийн дэд дарга. Тэр болон түүний гэр бүл тус компанийн хамгийн том хувьцаа эзэмшигчид юм.
Беттанкурт Майерс ээж Лилиан Беттанкурт нь 2017 онд амьсгал хураасны дараа тэр “L’Oreal” компанийн өв залгамжлагч болсон. 2011 онд Францын шүүх Лилианыг нэгэн төрлийн зөнөх өвчин туссан тул Беттанкурт Майерст түүний хөрөнгө, орлогод хяналт тавин эрхийг шилжүүлж өгч байжээ.
Тэдний гэр бүлийн талаар ном бичсэн Том Санктон нэртэй зохиолч “Тэр өөрийнхөө ертөнцөд л амьдардаг. Гэр бүлийнхнээсээ өөр хүмүүстэй нэг их уулзаад байдаггүй” гэж Беттанкурт Майерсийн талаар бичсэн юм.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.