Гадаад мэдээДЭЛХИЙ

Европт хатан хааны үүргийг хамгийн удаан гүйцэтгэсэн II Маргарет титмээ шилжүүлэх болжээ

Дани улсын хатан хаан II Маргарет нь Европт хаант хаант засаглалыг хамгийн удаан тэргүүлсэн эрхэм юм. Тэгвэл тэрбээр шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ хаан сэнтийг өөрийн ууган хүү, угсаа залгамжлах хунтайж Фредерикт шилжүүлж өгөхөө мэдэгджээ.

Ингэснээр 1972 онд хаан ширээнд заларсан 83 настай II Маргарет 52 жилийн дараа эрх мэдлээ шилжүүлэн өгөх болов. Тэрбээр мэндчилгээндээ “Зөв цаг нь одоо гэж шийдлээ. 2024 оны нэгдүгээр сарын 14-нд, хайрт ааваасаа сэнтийг залгамжлан авснаас 52 жилийн дараа би Данийн хатан хааны суудлаас буух болно. Би хаан ширээг угсаа залгамжлах хунтайж Фредерикт үлдээж байна” гэж хэлсэн юм.

Дани улсад албан ёсны эрх мэдэл парламент болон засгийн газарт байдаг. Харин хааны гэр бүлийнхэн баяр ёслолын арга хэмжээнд улсаа төлөөлж оролцох үүрэгтэй аж.

Тус улсын Ерөнхий сайд Метте Фредериксен хатан хаанд үүргээ үнэнчээр биелүүлсэн нь талархаж “Хаан ширээг залгамжлуулах цаг болсон гэдгийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байна. Хатан хаан Маргарет бол Дани улсын үлгэр жишээ, тэр олон жилийн турш биднийг ард түмэн, үндэс угсаатны хувьд хэн бэ гэдгийг үг, мэдрэмжээрээ илэрхийлж харуулсан” гэж хэлжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button