Ц.Мөнхболд: "Хадын оройгоор" дуу олон хүний сүнстэй, А.Хишигдалай уучлалт гуйх хэрэгтэй

Буриад ардын дуу "Хадын оройгоор" дууг дуучин А.Хишигдалай, Г.Гарьд /Гинжин/ нар "Тамгагүй төр" жүжгийн багийн шинэ жилийн баяраар дуулсан нь олон хүний, тэр дундаа буриад зоны шүүмжлэлд өртөж байна. Бид энэ талаар буриад судлаач болон дуучин Ц.Мөнхболдоос тодруулж асуулаа.
-МУУГЗ Г.Батцэрэн: Баяр ёслолын үеэр тайзан дээр дуулж байгаа юм шиг байдалтай дуулах дуу биш-
МУУГЗ, Буриад улсын УГЗ, доктор профессор Г.Батцэрэн "Хадын оройгоор" дуугаар докторын диссертацийн ажил хийж байжээ. Түүнээс дуучин А.Хишигдалай, Гинжин нарын шинэчилж дуулсныг сонсоод төрсөн сэтгэгдлийг нь асуухад "Тэгж дуулах ёсгүй дуу. Энэ дуу бол 1933 оны Лхүмбийн хэргийн дараа 1936 онд Дорнод аймгийн Дашбалбар суманд дуулагдаж байсан дуу. Айл гэрийн бүх л эрэгтэй хүнийг хойноос оргож ирлээ гэх шалтгаар баривчилсан. Дууг дуулахдаа юуны тухай, ямар агуулгатай дуу болох, яаж дуулбал болох уу гээд судалгаа хийж дуулах ёстой. А.Хишигдалай шиг ийм хувцас өмсчхөөд баясаж байгаа аятай дуулж болохгүй. Тэр байтугай найран дээр ч дуулах ёсгүй, хэлмэгдүүлэлтийн үеийн түүхэн гунигийн дуу. Тиймээс дуулахаасаа өмнө судалгаа хийж, үг хэллэгээ хүртэл бодох хэрэгтэй. Дуулсныг нь сонсоход үгийг нь хүртэл буруу дуулсан байна. Ерөнхийдөө аялгуу нь байгаа ч хэллэгүүд нь буруу байсан. Баяр ёслолын үеэр тайзан дээр дуулж байгаа юм шиг байдалтай дуулах дуу биш. Тайзан дээр дуулбал гунигийн байдалтай л дуулагдах дуу. Ц.Мөнхболдын дуулсныг зэрэгцүүлээд тавьчихсан байсан. Ц.Мөнхболд бол өөрөө Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын буриад хүн учир маш сайхан зөв дуулсан. Түүн шиг л дуулахгүй бол хоёрын хооронд үндэстэн, ястны дууг тэгж дуулж ерөөсөө болохгүй.
Мэдэхгүй хүмүүс яг энэ хэлбэрээр нь буруу зөрүү сураад цаашаа дамжина. Миний хувьд бол нэлээд эмзэглэж байна. Ингэж болохгүй гэж хэлмээр байна.
Үгний хуваарилалт, нугалаануудыг алдагдуулсан. Мэддэг хүнээс нь асууж судалж, өөрөө сайн сурч байж дуулах хэрэгтэй байгаа юм. Өмссөн хувцас хунар нь хүртэл тэр олон буриад хүнийг доромжилж байгаа юм шиг л харагдаж байна. Тэгж болохгүй. Ер нь цаашдаа уран бүтээлч хүмүүс, ялангуяа залуу уран бүтээлчид анхаарах хэрэгтэй. Түүхэн дууг дуулахдаа түүхийг нь сайн судалж байж дуулах хэрэгтэй.
Авга эгчийг минь бага байхад 1936 онд энэ дуу гарсан гэж ярьдаг. Тэгэхээр ойролцоогоор 1935 оны үед гарсан байж таарна. Чухам Хэнтийд гарсан уу, Дорнодод гарсан уу гэдэг нь тодорхойгүй. Ая зохиогч нь мөн тодорхойгүй.
Насанд хүрсэн эрчүүдийг бүгдийг нь хамж аваад ихэнхийг нь цаазалж, заримыг нь 10 жил хорьж байсан түүхтэй. 10 жил хоригдоод гарсан хүмүүс л нутаг буцаж байсан. Цагаатгалын хуулиар гарсан тухай Тагнуулын газрын баримтууд нь байдаг. Хөгшин аав, нагац аав маань олон тооны малтай байсныг бүгдийг нь хурааж авчхаад нэг ч хөрөнгө хурааж аваагүй гэсэн бичиг байдаг. Тагнуулын газрын тэр бичиг нь одоо ч надад байгаа. Энэ бол их эмзэг сэдэв. 1933 онд Төв хорооны нарийн бичгийн дарга байсан Лхүмбийн хэргээр зохиомол хэрэг үүсгэж хойноос ирсэн буриадуудыг бүгдийг нь баривчилсан. Дараа нь 1937 онд Гэндэнгийн хэргээр Оросоос зугтан гарч ирлээ гэж буриадуудыг дахиж баривчилсан. Гашуун сургамжтай дуу тул хамаагүй дуулж болохгүй" хэмээв.
-Ш.Балжид: "Хадын оройгоор" дууг буриадууд их болгоомжилж дуулдаг-
Дорнод аймгийн Дашбалбар суманд 22 жил Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байгаад одоо тэтгэвэртээ гараад буй Ш.Балжид гуайгаас сэтгэгдлийг нь асуухад "Хадын оройгоор дуу бол буриад түмний их болгоомжилж дуулдаг, олон жил дуулагдаж байгаа түүхэн дуу. Яаж мартагдахав. Гэтэл дэндүү муухай дуулж буриад хүнийг доромжилсонд нь маш эмзэг байна. Олон хүний сэтгэлд сэв хийж, дургүйг нь хүргэсэн их муухай юм болсон. Санаатай хийсэн зүйл биш л байх л даа. Аятайхан уран бүтээл байна гэж бодоод л дуулсан байх. Гэхдээ л эмэгтэй дуучны өмсөж зүүсэн хувцас зэрэг нь буриад түмний дургүйг маш их хүргэсэн тул уучлалт гуйх байх гэж бодож байна".
-МУСТА Ц.Мөнхболд: Дуу дуулдаг дуучин байхдаа гол нь биш дууг мэдэрдэг дуучин байх хэрэгтэй-
"Хадын оройгоор"дууг Буриад улсын гавьяат жүжигчин , МУСТА Ц.Мөнхболд анх 2008 онд дуулж олны хүртээл болгосон. Мөн тэрбээр "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт дуулж, олны хүртээл болгосон билээ.
Түүнээс сэтгэгдлийг нь асуухад "СУИС-ийг дүүргэсэн, дуулах хэв маягаа олсон хүүхэд түүхэн дуугаар тэгж оролдож, үглэсэн нь зохисгүй үйлдэл. Тухайн хэлмэгдүүлэлтийн үед олон хүнийг, жирэмсэн эмэгтэйн амийг хүртэл хөнөөж байсан. Буриад эмэгтэйчүүд хонь муулах эр хүнгүй болж, монгол хүнд хадаг бариад хонь муулж өгөөч гэж гуйдаг байсан түүх ч бий.
Түүхэн дууг хип хоп, хайр сэтгэлийн дуу болгож дуулах нь зохисгүй зүйл байгаа юм. Надад заргалдвал заргалдах юм байна. Даанч тийм сонирхол алга. Залуу хүүхэд гэж бодоод дуугүй байя. Гэхдээ юм гэдэг учиртай байдаг. Ард түмэн, үндэстэн ястан гэдэг чинь үүх түүхийнхээ төлөө заавал өмөлздөг. Тэрийг бас бодолцох л ёстой байсан. Ямар хүмүүс нь ярьж энэ дууг заавал энэ хоёроор дуулуулсан байгаа юм.
Яг үнэнийг хэлэхэд би дотроо бол буриадын ард түмнийхээ өмнөөс харамсаж байна. Ямарваа нэг юманд учир жанцан, түүх соёл, өв уламжлалыг нь хадгалах гэж юм байх ёстой л гэж боддог. Би өөрөө энэ дууг анх 2008 онд цомогтоо оруулж дуулахдаа мартахын учиргүй дуу мартагдах гээд байна, энэ дууг үлдээх ёстой гэдэг утгаар буриадынхаа ард түмнээс уучлал гуйж байгаад дуулж байсан.
Б.Лхагвасүрэн гуай миний дуулсныг сонсоод анх надтай уулзаж байсан. Дараа нь "Hero" Баатар энэ түүхэн дууг хадгалж үлдээмээр байна гэсэн санал тавиад "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт дуулж байсан.
Дуу дуулдаг дуучин байхдаа гол нь биш дууг мэдэрдэг дуучин байх хэрэгтэй. Буриадын ард түмэн урын сандаа маш олон төрөл жанрын олон дуутай ард түмэн. Мэдээж дуулж болно. Олон хүнд хүргэж, таниулж л байвал сайн хэрэг. Гэхдээ ийм жанрт оруулах нь бол таалагдаагүй.
Буриад үндэстэн ястан бол монголын нэг л хугархай. Хорхой хүртэл нуруунд нь хүрэхэд атиралддагтай л ижил. Маш олон хүн дургүйцэж над руу ярьж байна. А.Хишигдалай цаашид олон сайхан дуу дуулаад явах залуу хүний хувьд сэтгэл байвал уучлалт гуйвал сайн л байна гэж бодож байна.
Дөрвөд, Торгууд, Монгол ч байсан бүгд л ардаа язгуур урлаг, ардын дуутай. Түүхэн утга учиртай дууг түүхэн хэвээр нь л байлгах учиртай. Тэгж байж бидний урын сан хадгалагдаж, улам батжин бэхэжнэ.
"Хадын оройгоор" дуу бол бидний дуулахаас ч айдаг, дуулвал хамаг зовлон маань эргээд ирчих болов уу гэж эмээдэг, шөнө орой, найр наадамд дуулахаас хориглодог хориотой дуу. Би энэ дууны аялгуу сайхантайд нь болж дуулаагүй. Хамгийн гол нь мартах учиргүй дуу гэдэг утгаар нь дуулсан. Нэг бодлын олон хүний сүнстэй дуу. "Гоолингоо" дууг дуулсан хүн болгон зовдог байсантай л адил дуу" гэлээ.
Хадын оройгоор
Хадын оройгоор харахадам
Харанхы манан соо наран байна
Хайртай гансаяа hанахадам
Харалсахын аргагүй холо байна
Уулын оройгоор харахадам
Уняартай манан соо наран байна
Ушарhан гансаяа hанахадам
Уулзахын аргагүй холо байна
Шэлын оройгоор харахадам
Сэнхирхэн манан соо наран байна
Сэдьхэлтэй гансаяа hанахадам
Сэнгэхийн аргагүй холо байна...
-Гинжин: "Хадын оройгоор" дууны түүхийг мэднэ, миний өвөө буриад хүн хэлмэгдүүлэлтээр амиа алдсан-
Бид "Хадын оройгоор" дууг шинэчилсэн хувилбараар дуулсан дуучин А.Хишигдалайгаас мэдээлэл авъя гэхэд "Боломжгүй" гэж хариулсан юм. Харин реппер Г.Гарьд /Гинжин/-аас тодруулахад "Энэ дууг "Тамгагүй төр" шинэ жилийн тусгай дугаартаа зориулж дуулуулсан. Миний хувьд хар бараан түүх өгүүлсэн бүтээл гэдгийг нь мэдэж байсан учраас эсрэгээрээ амь насаа алдаагүй, эргэж уулзах боломжтой байдлаар үгээ бичсэн. Миний ээж буриад, өвөө минь ч гэсэн хэлмэгдүүлэлтийн үед амь насаа алдсан. Ер нь бол хүн бүхэнд юм бүхэн таалагдах албагүй. Яг үнэндээ бид хоёр руу дайрч байгаа 100 мянган хүний 95 мянга нь "Хадын оройгоор" дууг огт мэдэхгүй, одоо л мэдэж авч байгаа байх" гэлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоогийн залуучууд дуу дуулна гэж этник хэлбэрт оруулж байгаа нь энэ гэж ая данг алдагдуулж ямарч сонсголонгүй болгон зохион дуулж байгаад харамсдаг даа. Хайран сайхан 20-р зууны сэтгэлд хоногшсон дуунууд.
сайн байцгаана уу. Их айхтар дуу санагддаг, ТЭР ЧИГЭЭРЭЭ УЙ ГАШУУ, ХАГАЦАЛ, ЗОВНИЛ. Зарим дууг аялгууг нь ч, үгийг нь ч өөрчлөх, хувиргах хэрэггүй, ЁСГҮЙ, ШААРДЛАГАГҮЙ, НЭГ ТИЙМ АМИНТАЙ, ОЮУТАЙ, ШҮНШИГТЭЙ ДУУ ГЭЖ БАЙДАГ. АЛЬ Ч ЯАР Ч УЛСЫН ДУУНУУД ДУНД, ДУУНУУД ДОТОР БИЙ БУЙ БАЙДАГ. ЮУГ НЬ ӨӨРЧЛӨХГҮЙГЭЭР БАРАХГҮЙ, ЮУ ӨМСӨЖ ЗҮҮЖ ДУУЛАХАА ХҮРТЭЛ ТААРУУЛЖ ТОХИРУУЛЖ ДУУЛДАГ. Энд өгүүлээд буй дууг хар нялхаасааа мэднэ, Тийн мэддэг ч, мэднэ ч гэлээ ЭНЭ ДУУГ МАШ ХОВОР, БҮР ТУЙЛЫН ХОВОР ДУУЛЖ, ДУУЛАГДАЖ БАЙХЫГ БАС МЭДНЭ. ИЙН ДУУЛАХДАА ХҮМҮҮС Л ХААЯА НЭГ ДУУЛЖ БАЙНУУ ГЭХЭЭС, ТАЙЗНААС, КОНЦЕРТООР ДУУЛЖ, ДУУЛАГДАЖ БАЙХЫГ ЕРӨӨСӨӨ САНАХГҮЙ БАЙНА. ТИЙН ДУУЛЖ ДУУЛАГДАЖ БАЙГААГҮЙ. Жич: Хишигдалай гэх тэр эмэгтэй дуучин нь ***боломжгүй*** гэсэн нь ч, хамт дуулсан гэх этрхүү эрэгтэй дуучин Гинжин гэх этээдийн ярьж хэлж буй байгаа нь "балмад" "хачин" л сэтгэгдэл төрүүллээ.
Үсний найран дээр үхэл хагацал дуулвал юу болох вэ яг тэрэнтэй утга ижил үйл явдал л болчихоод байна шүү
Буриад дуу дууллаа. Буриадуудад таалагдахаар дуулж чадсангүй. Хишигдалай болон дууг хийсэн уран бүтээлчид өөрсөддөө дүгнэлт хийх ёстой.
Ene balai huuhen duunihaa utga uchrig oilgoj duulj bmaar nutsgelj aaliguitehin uvchin tussan hodooni balai ork uuchlalt gui
Ккк нээрээ л хөдөөний хүүхнүүд орк маягаар аальгүйтнээ
yg vnende naa ta hediin ork gd bga cn soylgui uhaangui xvniig l xldishde pzdmn elii atsnud bxima
Гинжин гэж гахайн бөлдөг юмаа
Намайг багад хөгшин эжий минь ээ дууг дуулахаараа уйлчихдаг сан. Хэлмэгдсэн эр нөхрүүдээ санаж зохиосон дуу юм билээ. 1990 оноос өмнө төрсөн бүх буриад хүн энэ дууг сонсохоороо зүрх нь өмөрдөг
Ц.Мөнхболд энэ дууг үнэхээр гайхамшигтай дуулсан. Маш хүндэтгэлтэй хандах ёстой.
Ам нь ангалзаж орилхоос биш тархиа ажиллуулж дуулах дуугаа сонгох судлах ойлголт муу байгаагаас ийм хэл амгарч байгаа нь энэ. Жүжигчин Алтаншагай сарлаг унасан буриадын дүрд орж дуу дуулах аядаад маш том сургамж аваад тэг үнэлгээтэй салсан. Юм ойлгодог хүмүүст бол дуу гэдэг маш том өгүүлэмж байдаг. Суралцах хэрэгтэй.
Толгой муутай, бөгс хөхөө гаргавал гоё харагдана гэж боддог тэнэг тахиануудын нэгээс ийм л юм гарнашт
Ер нь залуу уран бүтээлчид үүнийг анхаарах ёстой. Орчин үеийн хэв маягт оруулж байна гээд урлагаа “алж” болохгүй. Хишигдалайн хувь дуугаа буруу сонгосон. Тиймээс маш муу дуулсан, түүнээс ийм муу хоолой гарна гэж бодоогүй. Дуучны байгаа байдал бүүр ч авах юмгүй. Салтаа саамаа гаргасан, үс гэзгээ сэгсийлгээд жинхэн янхан дүрийг үзүүлсэн. Эр нөхрийг нь бариад явчхаар хөөрөн баясаж яахаас ч буцахгүй салтаганаж байгаа эмийн дүрийг л гаргасан байсан. Ийм дүрийг бүтээж болно л доо. Гэхдээ энэ дуунд болохгүй. Гинжингийн эмээ нь “өвөөг чинь бариад явчхаар эмээ нь салтгагадаг байсан” гэж хэлээгүй л байлтай. Чи бол сайн уран бүтээлч гэхдээ энэ удаад том алдсан. Эмээгээ доромжилсон.
Urlagiin surguulii bagsh nar taaruuhan bnaa iim emzeg duu bdg gej zaaj ugch bhgui bol ingeed yarihaar chine yu yasan shine jileer duulah vee ! l yum bn shde medehgui duuchidiin buruu gehed hetsuu ldee er ni bol hamaagui duulah duu ogt bish yum bnaa
Хишигдалай гэж муужгайны үтрээ
Сэрэвгэр хадны зэрэглээ гээд гоё монгол дуу байдаг даа. Тэр дууг л дуулчихгүй дээ!
Одоогийн хэдэн дуучин хуурчин жүжигчин мэтүүд ч хоосон толгойтой, үүх түүх бол түй ч мэдэхгүй хэдэн савсагануур гарууд шүү дээ
Shaal teneg uma sudalj duulahgui uuriinhuu huduunii duu gj bodsiinmuu ...
Гинжинд: дууг яаж ч гуйвуулж дуулсан болно гэхдээ энэ дуу Буриад түмний оюуны өмч учраас зөвшөөрөл авч дуулах ёстой
ОрZын бууны нохой бж, тэр дууг ковердэж дуулах нь тэр дууд ашигтай!
Хишигдалайе би Гишгэ балай гэжэ оршуулахав. Шалчигад хийhэн тулхваагүй муу хамга. Дуу гэж мэдэхэшгүй. Авияас үгэй. Тийтрээ их мөнгөнэй шуналтай. Цолхоов харааhаа юүгөөш худалдахаар хүн гээш. Ийм ёдорнуудые зонууд бүү үзэгты. Үбгэд хүгшэдым гуниг зовлонгоор тохуу хэхыг хэн зүбшөөрөхөвш. Элиг зүрхний жүhэндэнэ.
Хилс хэргээр цаазлуулсан олон боловсролтой монгол залуус байдаг миний эмээ ч боловсрол өндөртэй хүн байсан нөхрөө японы тагнуул гээд буудуулсаныг насан эцэстлээ мэдээгүй эсэргүүний эхнэр нэрээр юу ч үгүй үлдсэн ч бидэнд төр засгаа Орос орныг муу хэлж байсан удаагүй
Дуучин залуу хүн дууг сонгохдоо судалгаа хийж,агуулга утгад тохируулах,үг хэллэгийг хэлэх чадвартай эсэхээ ядаж бодох ёстой.Хэтэрхий мэдлэг,муутай'чадваргүй гэдгээ олон нийтэд сурталчлах шаардлагагүй
Ийм их түүхтэй дууг шинэжилээр аальгүй донж маягаар дуулж л байдаг ёстой нэг тэнэг гэхэд багадав.
Зөв зөв уучлалт гуйх хэрэгтэй ер н энэ хүүхэн дуучин мөн үү бараг дуулж чадахгүй л шахуу харагддаг шдээ
Энэ Хишигдалай гэгч эмэгтэй үнэнхүү бүтэлгүй янзтай, яасан хотжиж, ухаажиж болдоггүй юм бэ? Ямарч бсан эв эрүүл биш байхаа.
өөрсдөө дуу зохиож чадахгүй дууны утга санааг ойлгох ухаан байхгүй эргүү бие тоосон хүмүүс олширч байгаа нь харамсалтай
Буриад дууг заавал буриад хүн дуулах, өмчлөх албагүй. Нүцгэн шалдан дуулсан нь юу юм гэхээс биш дууг амилуулж үлдээж л байвал болно гэж бодном. Тайзан дээр дуулахгүй хаана дуулах ёстой гэж? Гэрт ганцаараа гуньж дуулах юмуу. Тэгвэл энэ дуу мартагдана. Битгий үндэстэн ястнуудын дунд яс хаясан юм ярьж бай. Хишигдалай буриадуудаас яагаад уучлал гуйх ёстой гэж? Буриад дуу дуулсан нь миний буруу гэх юмуу, үүх түүхийг нь мэдэхгүй дуулчихлаа уучлаарай гэх юмуу, тайзан дээр гуя хас ил гарсан хувцастай дуулчихлаа уучлаарай гэх юмуу, би биш Мөнхболд дуулах ёстой юм байна уучлаарай гэх юмуу?
Хишигбалай шд
Учир жанцанг бичээд тэр дууг дахин хэмлэгдүүлэлт гаргахгүй гэдэг утгаар нь олны хүртээл болгох хэрэгтэй.түүнээс биш би дуулсан ондоо хүн дуулж болохгүй гэсэн юм байж болохгүй .Ялангуяа сурталчилгаа хийснээр хэлмэгдүүлэлтийн өдрийн дуу болгож болно шүү дээ .
Яасан ч яадгын, Бат үүлийг хүн гэж үздэггүй биз дээ. Тэр чинь буриад
Батүүл ганцаараа буриад биш
Surtei yum be
Гунигийн дууг мөнхболд яагаад монгол туургатны 100 эрхэмээр дуулсан юм бол одооны залуус юугаа мэдэхэв дээ зурагтаар дуулсан болохоор л таалагдаад л дуулсан биз доромжлох гэж дуулна гэж юу байх вэ
хишигдалай таалашддаггүй биеэ тоосон мэргэжлийн дуучин биш гэж боддог бас хүндлэх ёс мэдэхгүй
Битгий солиор өлөгчин минь ямар дуучин Ука шиг дуулж байгаа юу? Наад хүн чинь Universe Best Songs - ийн алтан медалийн эзэн. Чи бид хоёр шиг хошного шиг хоолойтой хүн биш.
Ер нь бол буриад дуу буриадуудыг нэг биш удаа ингэж өдөж дууг нь янз бүрийн болгож эрчүүдийг нь хормой хот сөхдөг бузар булай байдлаар харуулаад л байгөа шүүдээ бас л бодох л асуудал болж хувирчдээ...
100% манай тал байгаагүй шүү
Өөр сэдэвгүй малууд
ork huuhen yanhandaad yatsaglaad baisan .shii yanguunii hyatad avgai shig.
odoonii ene zaluuchuud hundetgel gej medehguj dalchiganasan darvalzsan yumnuud. ert uyd yaj helmegden tamlagdaj zovj ami nasaa aldaj uldesenuud ni yaj nasan turshdaa zovj amidarsan ni ene teneg munhag zaluust padgui gesen bdaltai handjee uneheer muuhai bn. duulval nom yosoor ni hundetgeltei duulahad yaadag yum. Tegeed ch Hishigdalai metiin dalchganasan darvaganasan mayaglasan huuhnuud duulah duu bishshu yagaad ch tohirohgui ter duugaa oilgohchgui
Ер нь хүн болгонд таалагдах албагүй. Хагацал гунигийн дуу билээ гээд орчин үеийн хэлбэрт оруулж дуулж бхгүй гэсэн үг бхгүй. Сургуулийн бага ангийн урлалын үзлэгт бяцхан хүүхдүүдээр "Гарын таван хуруу,Аргагүй амрахыг дуулуулж оноо өгдөгөө л больчих. Балай гэдэг нь.
гинжин бол майдаа сда чинь юу ч мэдэхгүй шалдан баньд
Hishigdalai Ginjin ch geh shig Uheesei
Hodooni l huuhed shdee.Yum unshaa.
Ork
Зочин
Хишигдалай уучлалт гуйгаасай. Огт таалагдсангүй.
Тэнэг авгай .тэр харь хүндээ л алзагнаж дуулж явахгүй .Гунигийн дууг баясаж алзайж дуулж болохгүй тэнэг харийн дэвсгэр минь
Гинжингийн тайлбар зүйтэй санагдлаа.
Гинжингийн тайлбар зөв үүйтэй санагдлаа. Тийм дуу байдгийг одоо л мэдлээ.
Buriad nar dabrasd bai hun ch duulj bolohgui nobsh nuud buriad ruugaa z##l dandaa urbagchid baidag
Түүхийг эдүүгээчилж болохгүй гэдэг шүү. урлаг бол цаг үеэ даган хөгжинө. Уран бүтээлч нь яасан гэж, хэнээс юунаас уучлал хүсэх ёстой гэж. Тэр хэлмэгдүүлсэн До яам нь л гуйна биз. галзуураад байгаарай. Тэр байтугай гунигийн дууг өөрсдөө гингэндэг байж. Хэнтий битгий давар
Гэхдээ энэ дууг ийм олон хүн дуулсан байхад би лав алийг нь ч сонсоогүйн байна, магадгүй сонссон ч чихэнд наалдаж сэтгэлд хүрээгүй бололтой. Харин гинжин хишигдалай дуулж хэл ам гаргаснаар тэр дууг хайж олж сонсож учирыг нь мэдлээ.