Гадаадын 395 иргэнийг Монголоос албадан гаргажээ
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, зөрчсөн үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор өнгөрсөн онд төлөвлөгөөт 37, төлөвлөгөөт бус 482, нийт 519 удаагийн шалгалт зохион байгуулжээ.
Шалгалтаар 1013 аж ахуйн нэгж байгууллага, 6640 гадаадын иргэний баримт бичгийг шалгаж, 218 зөрчил илрүүлэн 1.4 тэрбум төгрөгийн торгууль оногдуулсан байна.
Мөн хууль, тогтоомж зөрчсөн, оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол улсаас явахаас зайлсхийсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, шүүхээс шийтгүүлсэн ялаа эдэлж дууссан, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр 24 улсын 395 гадаадын иргэнийг Монгол улсад дахин оруулахгүй байхаар тогтож, албадан гаргажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хужаагаа гаргаачээ.Эрээнд явж байгаа юм шиг болж байна.Бусад улс яах вэ?
Bayr elbeg baabar enhsaihan nariig garga gadnii tagnuul turshuuluud duraaraa durgij ba
hujaanuudiig hooj gargaachee.