Нийгэм мэдээ

Увс аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Увс аймгийн Ховд сумаас зүүн зүгт 12 километрийн зайд өнөөдөр буюу 01 сарын 09-ний 13:12:57 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл  иргэдэд мэдрэгдээгүй, ямар нэгэн хохирол учраагүй талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, зургаан баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-01-09 23:21

Яаанаа ойрд энд тэнд ямар их газар хөдлөлт болж байна аа. Олон хүн амтай хот суурин газар болох вий дээ. Тэгвэл ч аюултай юм болно шүү. Энэ ЗӨВЛӨМЖИЙГ хүн бүр сурч мэдсэн байх дагаж мөрдөж сурахгүй бол болохгүй шүү! Ааяаа яааяаа

Холбоотой мэдээ

Back to top button