Нийгэм мэдээ
Цэргийн алба хаагчид өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж байна
Нийт нутгаар цас их хэмжээгээр орж, зам даваа хаагдаж буйтай холбогдуулан Зэвсэгт хүчний 120, 326 дугаар ангийн алба хаагчид Төв аймгийн Эрдэнэсант, Өндөрширээт сумдад нэгдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн ажиллаж байна.
Тодруулбал, цэргийн алба хаагчид дөрвөн нэгж техниктэйгээр үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд зам даваа гүвээг нээх, малчин өрхүүдэд өвс тэжээл хүргэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд саадгүй хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх, орон нутгийн тээвэрчдэд туслах зэргээр ажиллаж байгаа аж.
Мөн өмнө нь 2023 оны 11, 12 дугаар сард өвөлжилт хүндэрсэн Төв, Булган, Өвөрхангай, Дорноговь аймагт малчин айл өрхийг нүүлгэх, зам даваа гүвээг техникийн тусламжтайгаар нээх зэргээр ард иргэд, тээвэрчдэд дэмжлэг үзүүлсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
М�##� билчиж идээшлэх нөхцлийг хангахын тулд билчээрийн цасыг цэвэрлүүлээчээ Сайханбаяраа. Зам давааны цас цэвэрлэх бол тийм сүртэй ажил биш. Мөн 2 жил дара�##�ан м�##�ын билчээрийн цас цэвэрлэсэн 18-25-ны эрчүүдийг цэргийн �##�быг биеэр дүйцүүлэн хаасанд тооцохоор дүйцүүлэх �##�баны журамдаа өөрчлөлт оруулаа Сайханбаяраа, түүний зөвлөх Дашзэвгэ гэх өвгөнөө! Хуучин сэтгэхүйгээ өөрчилөөчээ.