“Будда Хүү” нэртэй шашны тэргүүн бэлгийн хүчирхийллийн хэргээр баривчлагджээ
Непалд “Будда Хүү” нэрээр алдаршсан шашны тэргүүн болох Рам Бадахур Бомжан бэлгийн хүчирхийллийн хэргээр баривчлагдсан гэж тус улсын цагдаагийн алба мэдээлжээ.
Орон нутгийн хэвлэлээр мэдээлснээр бол дагагчид нь Буддагийн хойд дүр гэж итгэдэг Бомжан бага насны хүүхдийг бэлгийн мөлжлөгт ашигласан хэрэгт холбогдсон ч зугтаах гэж оролдсон тул баривчилсан байна.
Бомжан Непалийн нийслэл Катмандугийн өмнөд хэсэгт орших Бара дүүрэгт байрлалтай хийдийг эзэмшдэг. Тэрбээр тус хийдэд гэлэнмаа хийж байсан насанд хүрээгүй охинд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгагдсан юм. 2020 онд цагдаагийн алба түүнийг баривчлах тушаал гаргажээ.
Цагдаагийн алба иргэдийн өгсөн мэдээллийн дагуу түүнийг Катманду хотын захад нуугдан, зугтахыг завдсан үед нь баривчилсан байна. Түүний нуугдаж байсан газраас арав гаруй утас, таван зөөврийн компьютер, таблет, 200 мянга гаруй ам.доллар хүрэх Непал болон гадаад валютыг хурааж авсан юм.
2005 онд орон нутгийн хэвлэл мэдээллийн газрууд 15 настай Бомжан настай байхад 10 сар залбирахаар ширэнгэн ой руу явсан гэж мэдээлж байжээ. Түүнийг ширэнгэд хоол унд, усгүйгээр мөн нэг ч шөнө унталгүй 10 сар залбирсан гэж дагалдагчид нь ярьдаг. Ийм учраас зарим хүн Бомжаныг 2500 жилийн өмнө Непалд мэндэлсэн Сиддхарта Гаутама буюу Буддагийн хойд дүр гэж үздэг байна.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Буоханы шашин буддатайгаа будаа боловоо хөөрхий. Хорвоо дээр хүмүүн таны төрсөн нь үнэн мөн үхэх чинь үнэн гэдэг хоёрхон үнэн байдаг гэдгийг л батлаад байна. Хорвоо дээр төрөх үхэх хоёроос бусад нь бүгд худлаа. Шашин бол амьдр�##�д ямарч хэрэггүй ш�##� худлаа зүйл шүү дээ. Хэсэг з�##�ьхай з�##�хуу этгээдүүдийн мөнгө олж баяжих гол гол хэрэгсэл нь шашин шүү дээ.