Нийгэм мэдээ

Хөвсгөл аймагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Хөвсгөл аймгийн Ханх суманд нэгдүгээр сарын 18-ны өдрийн 01:08:55 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Тодруулбал, газар хөдлөлт тус аймгийн Ханх сумын төвөөс баруун зүгт 31 км, Ренчинлхүмбэ сумын төвөөс зүүн хойд зүгт 51 км, Цагааннуур сумын төвөөс зүүн зүгт 62 км зайд болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.

Ханх сумын нутагт 2021 оны нэгдүгээр сарын 12-нд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс хойш 60 гаруй мянган удаа газар хөдлөлт бүртгэгдээд байгаа. Тус газар нь 2018 онд гаргасан газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зургаар VIII баллын бүсэд хамаардаг бөгөөд энд 1950 онд 6.8, 1985 онд 5.3 магнитудын хүчтэй газар хөдөлж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button