УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хөрөнгө оруулалтын хууль ба “Баянхонгорынхон”

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн дуулиан УИХ-ын 2023 оны намрын чуулганы хаалттай зэрэгцэн намжих тийшээ хандав.

Эл хуулийг Засгийн газар санаачлан ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар 2023 оны зургаадугаар сард өргөн барьсан. Улмаар экс Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэлцүүлэхийг эсэргүүцэж УИХ-ын даргад хандсан.

“Хэлэлцэх эсэхийг хэлэлцэх” гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулах шатандаа гацсан юм.

Эхний санал хураалтад, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, БХБ-ын сайд Ц.Даваасүрэн нарыг “картаа сугалж бойкот хийснээр ирц хүрээгүй” гэж Ч.Хүрэлбаатар сайд мэдэгдэж байв.

Хоёр дахь санал хураалтад, АН-ын бүлэг завсарлага авсан. Энэ хугацаа УИХ-ын 2023 оны намрын чуулганы хаалтын өмнөх өдөр дууссан. Чуулганы хаалтын өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-д 156 албан бичгээр тус хуулийн төслийг хойшлуулах санал ирсэн. Мөн олон мянган иргэдийн гарын үсэгтэй бичиг ирсэн тул хэлэлцэх эсэх асуудлыг хойшлуулж байна" хэмээн алх цохьсон.

Ингээд нэмрын чуулганаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэх асуудал 2024 оны хаврын чуулган руу шидэгдсэн юм.

Өдгөө “Баянхонгорынхон энэ хуулийг зориуд гацаалаа” гэх шүүмжлэл цахим орчинд түгээд буй.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга эсэргүүцэж, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн “хэлэлцлээ” гэх шалтгаанаар УИХ-ын даргыг ҮХЦ-д өгч, спикер Г.Занданшатар хэлэлцэх эсэхийг дангаараа шийдвэрлэн хойшлуулав.

УИХ-ын дарга Баацагаан сумынх. Экс Ерөнхийлөгч Баянцагаан сумын угшилтай, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн Өлзийт сумынх аж.

НЭГДҮГЭЭРТ: Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 16 зүйлд заасан Хөрөнгө оруулалтын татварын бус урамшуулалд:

  • 16.1.1.газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах;

гэж заасан нь олон талын шүүмжлэл дагуулаад байгаа юм.

ХОЁРДУГААРТ: Хөрөнгө оруулалтыг төрөлжүүлэх, шинээр орж ирэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор гадаадын хөрөнгө оруулагч хуулийн этгээдэд тавигдах шаардлага болох 100 мянган ам.долларын босгыг зарим салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтад байхгүй болгосон.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Жанхуу бол адгийн луйварчин
Жанхуу бол адгийн луйварчин

Хуулийг ард түмэн дэмжихгүй байгааг ашиглаж өөрийн нэр төрийг өсгөх гэсэн жанхуугийн явуургүй санаа хэрэгжих шив дээ.

Зочин
Зочин

Зсссс угаасаа л хогийн хуулийн төслийг нь иргэд маш их эсэргүүцэж байхад

Зочин
Зочин

Адъяа Цагаанхадад хятадуудтай хамтарч нүүрс буулгах талбай эзэмшдэг
Жонхуу Билли лимийн эзэмшлийн өчнөөн газрыг хамгаалдаг шдээ

Болд ням
Болд ням

шал худал мэдээлэл байна шүү. ядаж нутаг усыг нь зөв бичээч

Холбоотой мэдээ

Back to top button