Япон улсын ₮811 саяын буцалтгүй тусламжаар Өндөрширээт сумын ЕБС-д засвар хийнэ
Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийн хүрээнд элчин сайд М.Игавахара болон Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нар “Төв аймгийн Өндөрширээт сумын Ерөнхий боловсролын сургуулийн засварын төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зуржээ.
Тодруулбал уг төслийн хүрээнд Япон улсын 238,506 ам.долларын буюу 811 сая төгрөгийн буцалтгүй тусламжаар Төв аймгийн Өндөрширээт сумын Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байрны дээвэр, гадна фасад, дотор засал (хана, тааз, шал хаалга), цахилгаан шугам (самбар, гэрэлтүүлэг, унтраалга, залгуур)-ыг засварлах аж.
Япон улсын Засгийн газар 1990 оноос өнөөдрийг хүртэл 34 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хугацаанд Монгол улсад нийт 599, Төв аймагт 23 төсөл хэрэгжүүлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хамаг тусламжаа л өгөхийн, Нөгөөдүүл нь Барууныхан гээд л хараадаг ш дээ